Ерөнхий сайд нэрийг нь барьж орсон ч Ерөнхийлөгч “голсон” гишүүн хэн бэ?
Засгийн газар ЗТХ-ийн сайд Ж. Бат-Эрдэнийг чөлөөлсөн нь асуудал дагуулж магадгүй байгаа. Гэсэн ч дараагийн сайдаар хэнийг томилох вэ гэдгээ аль хэдийнэ ярьж эхэлсэн байна.

Өнгөрсөн амралтын өдрүүдээр буюу энэ сарын 8-ны өдөр У.Хүрэлсүх, М.Энхболд, Сү.Батболд, Д.Хаянхярваа, Л.Энх-Амгалан, Я.Содбаатар, бас зарим нэг томоохон албан тушаалтан Булганы Хишиг-Өндөр суманд очиж тохироо хийсэн байдаг.

Энэ үеэр ярьсан зүйлүүдийн нэг нь ЗТХ-ийн дараагийн сайдаар хэнийг томилох вэ гэдгийг ярилцсан байна.

Ийн Булган руу явахын өмнө Ерөнхий сайд У.Хүрэлсүх ЗТХ-ийн сайдад нэр дэвшүүлэхээр нэгэн гишүүний нэрийг бариад Ерөнхийлөгч Х.Баттулга руу орсон байна. Хуулиараа Ерөнхий сайд танхимынхаа сайдад нэр дэвшигчийг Ерөнхийлөгчөд танилцуулан санал авах ёстой юм.

Гэхдээ Ерөнхийлөгч Х.Баттулгыг ЗТХЯ-нд онцгой анхаарал гэдгийг  улс төрийн хүрээнд ярьдаг. Тэр утгаараа Ерөнхийлөгчийн дэмжлэг шинэ сайдыг тодруулахад бас л онцгой үүрэгтэй гэсэн үг.

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ЗТХ-ийн сайдад нэр дэвшүүлсэн эрхэм нь УИХ-д гурван ч удаа сонгогдсон, Байнгын хорооны дарга, сайдаар ажиллаж үзсэн, насны хувьд УИХ-даа залуу гишүүдийн тоонд орчихдог гишүүн юм.

Гэвч Ерөнхийлөгч Х.Баттулга нэр дэвшигчийг нь хүлээн зөвшөөрөхгүй гээд буцаажээ.

Харин Ерөнхийлөгчийн зүгээс ЗТХ-ийн дараагийн сайдад улстөрч биш, нэр алдар нь төдийлэн мандаж яваагүй нэгэн эрхмийг Ерөнхий сайдад санал болгосон байна.

Ингээд “хана мөргөсөн” Ерөнхий сайд У.Хүрэлсүх ЗТХ-ийн сайдад нэр дэвшигчийг тодруулах, бас цаг үеийн бусад чухал асуудлаар байр сууриа нэгтгэхээр намынхнаа дагуулан Булганыг зорьсон нь тэр аж. Гэсэн хэдий ч Булганд очоод сайдын асуудлыг эцэслэж чадаагүй байна.

Уг нь ЗТХ-ийн сайдад УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа. Я.Содбаатар нар зүтгэсэн ч Д.Хаянхярвааг 33-ын бүлэг, Я.Содбаатарыг 32-ын бүлгийнхэн эсэргүүцсэн байна.

Тиймээс Ерөнхий сайд У.Хүрэлсүх дундын хувилбар болгон нэгэн гишүүнийг нэр дэвшигчээр тодруулсан байгаа юм.

Дашрамд хэлэхэд, сүүлийн үед сүрхий нөхөрлөх болсон Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх, УИХ-ын дарга М.Энхболд хоёрыг ойртуулсан зуучлагч нь Ерөнхийлөгч асан Н.Багабанди ажээ. Тэдний экс Ерөнхийлөгчөөр зуучлуулан хийж буй томоохон ууозалтын хоёр дахь нь энэхүү Булганд очиж хийсэн уулзалт юм байна.

Зууны мэдээ
Б.Дамдин-Очир
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • нүд чих 2018-09-20 02:12:08
    Нэр алдар нь олнд дэлгэрээгүй мэргэжлийн боловсролтй туршлага чадвартай шинэ хүн сайд болох ёстой. Улиг болсон Хаянхярваа Содбаатар мэт нь хэрэггүй яасан ичдэгү...
  • зочин 2018-09-17 09:23:27
    Сая ЗТХЯ-д гарсан аймшигт аллагыг үйлдэгч алуурчин Махбал чинь ерөнхийлөгчийн хүн ш тэй. Наад жонхуу чинть угаасаа өөрийнхөө хэргийг жонхууруулах хүнээ тавих нь...
  • иргэн 2018-09-16 01:39:07
    Багабаньд гэж төрийн хутгуур төмрийн баас болимоор юм шинэчлэх санаа агуулсан залуусыг мохоох оролдлого нь зөвхөн өөрийгөө бодсон хэрэг түүний үгийг бүү ав!!!
  • irgen 2018-09-15 08:40:37
    Mongold said hh oyunlag hun dutsan u? yagaad zaaval uls turiin mungunii hun tawih gd bgaa yum be.
  • зочин 2018-09-15 05:44:16
    Хятад гаралтангаар төрд байлгаад байх нь Нямдорж хятадын тагнуул болсноос илүү аюултай бна даа.
  • МИЕЭ ЭНХБОЛД 2018-09-14 14:39:42
    гэсэн
  • Sanal 2018-09-14 05:04:55
    Jenkogiin noloig zam teevriin salbaraas holduulaachee ner tsever mergejliin hun devshuulehed jenko oo sev haigaad olohguishdee
  • chimgee 2018-09-14 04:13:44
    Tohiro hij alban tushald tomilgo hidge bolioche teged tohirson uls n niited medeled nuuc gj bhgyu nogo 60 ter bumih shig shiwshgee hutgana jenko uamarch ner hun...
  • Төмөр за 2018-09-14 03:03:06
    Женко хулгайгаа нуухын тулд өөртэй хуйвалдах шударга биш хүн л хэрэгтэй
  • Бат 2018-09-14 02:48:07
    Хуулийн цоорхой ёрөнхий сайд тахимаа бүрдүүлж мөн халж авч чаддаг л байх ёстой одоо эрхмүүд минь идэж ууж болсон одоо голдиролд нь оруул
  • зочин 2018-09-14 02:47:46
    Миеэ-гээс салсан цагт л цэвэр шударга ажиллах боломж бүрдэнэ дээ,
  • М.Энхболд өөрөө ч мэдэхгүй Улсаа сүйрүүл 2018-09-14 02:43:07
    60тэрбум гэдгийн давалгаа улс орон даяар явж, хууль цааз, шүүхийн шийдвэр ёстой хэнд ч хэрэггүй болж. Ёстой төрийн дампуурал. Энэ агшиныг АН маш сайн ашиглаж бн...
    • Зорчин 2018-09-14 04:14:49
      Ашиг хонжоо харж томилгоо хийгээд байхаар улсын ажил яаж явах вэ ийм байхад ямар үр дүн улсад ирэх вэ утгагүй юм тэгээд гадагш гарч мөнгө гуйдаг
  • Зочин 2018-09-14 02:23:43
    ЗТХ-н сайдаар ямарч хүн очсон бай эхний ээлжинд Баттулгын төмөр замаас хулгайлж луйвардсан 280 гаруй сая долларыг хаацайлах хүн л хэрэгтэй.
  • Ганаа 2018-09-14 02:18:58
    Mонголчууд бид М.Энхболд хулгайчаас хэзээ салах вэ?
  • батаа 2018-09-14 02:09:22
    бямбацогт уу
  • ene 2018-09-14 02:07:15
    ж.энхбаяр л байна
  • Зочин 2018-09-14 01:41:13
    Нэг намын нөхөд нэг зүг санаагаа нэгтгэх нь хөгжилд хэрэгтэй юм. Миеэгийн тогтвортой бодол хүрэлсүхийн шуурхай хэрэгжүүлэх чадвартай зөв хосолвол ч
    • Tarav 2018-09-14 02:12:10
      60 terbumiin zagalmailsan etseg,tugchin segselzuur 2 niillj baih shiv dee.sainii eos bishee.
      107.72.162.111
      Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-09-14 01:40:12
    баасангийн нэрийг бариад орвол яасан юм бол зевшеерех магадлал ендер шуу баасан авгай сайд хийж чадахгуй ч зам шуурдээд байж чадах байх шуу