Иргэд Монгол хүний дундаж цалин нэг сая төгрөг хүрэхгүй гэв

Үндэсний статистикийн хорооноос иргэдийн дундаж цалин улсын хэмжээнд нэг сая 25 мянган төгрөг байна гэж гаргасан.  Тэгвэл иргэд статистикийн газраас гаргасан уг судалгааг буруу гаргасан хэмээн үзэж, санал бодлоо илэрхийлж байна.

Иргэдийн хэлж буйгаар ийм хэмжээний цалин авдаг хүн бараг байхгүй. Монголын дундаж иргэний цалин 500-600 мянган төгрөг байгаа гэдгийг тэд хэлж байгаа юм. Харин энэхүү цалингийнхаа 50-60 хувийг цалингийн болон байрны зээлд өгдөг  хэмээн иргэд ярьж байна. 

Харин албаныхан уг тооцооллыг Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлж буй бүх аж ахуйн нэгж, байгууллагын мэдээллийн санд тулгуурлан гаргасан хэмээн хэлж байна. 

Ажилчдын цалинг салбараар нь ангилбал, уул уурхай, олборлолтын салбарт ажиллагчдынх хамгийн их буюу 2.5 сая төгрөг, харин урлаг, үзвэр, тоглоом наадмын салбарынх хамгийн бага буюу 612.6 мянган төгрөг байгаа юм.

Бүсээр нь авч үзвэл Хангайн бүсэд 890.9 мянган төгрөг, Төвийн бүсэд 856.4 мянган төгрөг, Зүүн бүсэд 740.3 мянган төгрөг, Баруун бүсэд 648.9 мянган төгрөг байгаа нь улсын дунджаас 134.7-376.7 мянган төгрөгөөр бага байна. Харин Улаанбаатар хотод ажиллагчдын сарын дундаж цалин 1.1 сая төгрөг байгаа нь улсын дунджаас 121.7 мянган төгрөгөөр их байгаа юм.

Х.Хулан
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2018-09-16 00:08:51
    Өнгөрсөн жил 1.5 саяаас илүү цалинтай хүмүүсийн татварыг багахан нэмэх гэтэл тэд олон арван мянгаараа талбайд жагсаж эсэргүүцээд авилгачид тэр дор нь бууж өгсөн...
  • уншигч 2018-09-15 14:46:02
    Хvний нэр дээр цалин бичээд хусаад байдаг юм биш биз?
  • Зочин 2018-09-15 12:56:05
    Худлаа шүү. Өндөр цалин авдаг нь хэд билээ дээ?
  • Zochin 2018-09-15 04:09:14
    Xudlaa gej baigaa nuxduud ch ingesniixee tuluu xediig abdag bol
  • батаа 2018-09-15 02:52:01
    Худлаа ч биш лдээ. Уул уурхай зэрэг өндөр цалинтай салбарынхантай бидний авдаг 600-700 мянга дундажлагдаад гарч байгаа тоо байх
  • mgl 2018-09-14 16:14:32
    turd itgeed yah ve dee.dundaj tsalin 1sayaas deesh baina gesen 70huvi hudlaa shaaj baigaa yumaa.
  • Зөв 2018-09-14 12:26:16
    Нийгмийн даатгалын сангаас гаргаж байгаа учир үнэн байх. Гэхдээ татвар хасвал гар дээр 800000 болно. 800 хан мянган төгрөгөөр яаж хүн шиг амьдрах вэ дээ
  • Зочин 2018-09-14 10:27:26
    Худлаа шүү наад тоо чинь. Ийм худлаа тоо гаргадаг статистикийн байгууллагаар яах вэ дээ ер нь...
    • Ккк 2018-09-14 15:55:00
      Чи л тоогоо үнэн өгдөг болчих тэгвэл үнэн гардаг болно
  • үо 2018-09-14 09:40:06
    ЗГ сайн ажиллаж, дундаж цалин өссөн гэж дэмийрэхийн оронд, энэ 1025000 төг-т хүрэхгүй цалинтай хүмүүсээ яаж дундажид хүргэх талаар ажиллах хэрэгтэй юм.
  • gelegnyyd dyygarah ni baga san?... 2018-09-14 09:05:52
    Mongol hynii dyndaj chalin neg saya 25000 hyrlee gej tolgoi ygaaj bna s dee!!hyanaltgyi gargasan ene tolgoi ygaaltiig toriin hycheer nyazaah heregtei!!!ard tymn...
  • ард түмэн 2018-09-14 07:11:48
    наадах чинь тэнгэрт байдаг тоо, газар дээр бууж ирж үз. хүмүүсийн амьдрал ядуурч бхад бүү доромжилооч
  • хуульч 2018-09-14 05:02:14
    СТАТИСТИКИЙН ГАЗАР ХУДЛАА МЭДЭЭЛЭЛ ТАРААСАН НЬ ТОГТООГДВОЛ ЯАЖ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭДЭГЭЭ МЭДМЭЭР ЮМ ?? ЕР НЬ ХУДЛАА СУДАЛГААДАА ?? ЗАХИЙН МОНГОЛЧУУДААС АСУУ???
    • Мэдлэггүй хуульчид 2018-09-14 15:57:56
      Судалгаа гэдэг үгээ ч мэдэхгүй байж юу ч бичээд байгаа юм. Наадах чинь судалгаа биш НДЕГ-аас авсан тоонд үндэслээд цалингийн дундаж л тооцсон байна.
  • зочин  2018-09-14 03:59:31
    энэ худлаа судалгаа гаргаад байхаа болиосой хэндч ил байгаа шүүдээ уул уурхай компанууд өндөр цалинтай хэдэн газрын цалинг нийлүүлээд хувилаад байх юм бодитоор ...
  • b 2018-09-14 03:54:48
    ene horoog tatan buulga bainga hudal medeelj bdag say tugrugiin tsaling yamar humuus avaad bgaa yum
  • zochin 2018-09-14 03:49:24
    ene durakuud zasgiin gazryn zakhialgaar ingeji khudlaa shaaji ard olny tarkhiig ugaaji baygaa yum .
  • Зочин 2018-09-14 03:48:55
    Дундаж орлого үүнээс ч их байгаа даа. Ороогүй орлогуудын талаар мэдээлэл өгвөл
  • Зочин 2018-09-14 03:37:24
    Гончигдорж УИХ гишүүн байхдаа Статистикийн газрыг ийм худал мэдээлэл гаргадаг болгосон.
  •  2018-09-14 03:28:51
    Үндэсний статистикийн хороогоо татан буулга. зар дээр цалин хэд гэж байгааг ХАР ДАА. Дундаж нь 500 хүрвэл их юм шүү
    • Кккк 2018-09-14 15:59:46
      Ийм юм бичиж бөйгаа хүн ийм бага цалин яриад сууж байх нь аргагүй юм байна. Толгойгоо ажилуул чадахгүй бол биеэ зүдрээ тэгж байж хангалттай цалин авна