972 айлын түрээсийн орон сууц ашиглалтад орно

Барилга хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэн “Буянт-Ухаа 2” хороололд шинээр баригдаж буй 972 айлын түрээсийн орон сууцны барилгын ажлын явцтай танилцлаа.

Нийт 18 барилга бүхий тус төсөл арга хэмжээг Үндэсний Бүтээн Байгуулалтын Корпораци гүйцэтгэж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар ажлын явц 80 хувьтай үргэлжилж байна. Барилгыг ирэх сарын 31-ний дотор буюу гэрээний дагуу төлөвлөсөн хугацаанд хүлээлгэн өгч ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа ажээ.

Засгийн газрын  тогтоолын дагуу Түрээсийн орон сууц хөтөлбөрийн хүрээнд баригдаж эхэлсэн, ажил нь зогссон барилгуудыг дуусгаж, ашиглалтад оруулах ажлын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах ажлын хэсгийг Барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар байгуулан ажиллаж байгаа.

Иргэдээ хямд үнэтэй, чанартай орон сууцаар хангах ажил нь төрөөс баримталж буй гол бодлогуудын нэг юм. Мөн бага дунд орлоготой иргэд, залуу гэр бүл, ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгардаг хамгийн том асуудал нь зах зээл дээр барьж борлуулагдаж буй орон сууцнаас худалдан авалт хийх боломжгүй, ипотекийн болон бусад төрлийн зээлд хамрагдах хүсэлтэй ч урьдчилгаа төлбөр, зээлийн нөхцөл шаардлагыг хангахгүй байх асуудал. Тиймээс Засгийн газраас өнөөгийн нөхцөл байдал болон дэлхийн улс орнуудын туршлагад үндэслэн түрээсийн орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь хамгийн оновчтой зөв шийдэл гэж үзэж байна.

Мэргэжлийн байгууллагуудын хийсэн судалгаанаас харахад Улаанбаатар хотод 16,000 хөдөө орон нутагт 4000 нийт 20 000 айлын түрээсийн орон сууцны эрэлт байна гэсэн судалгаа гарчээ.

Энэ бодлогын хэрэгжилтийн хүрээнд хийгдэж буй томоохон ажил нь “Буянт-Ухаа 1, 2” хороолол бөгөөд уг төсөл цаашид ч үргэлжлэх юм.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2018-10-22 08:31:54
    Харин тиймээ удахгүй ашиглалтанд орох гэж байж хурдан бүртгэлээ явуулаачээ ард иргэддээ нээлттэй байгаа чээ
    66.181.160.9
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин  2018-09-14 07:37:25
    түрээсийн орон сууцны мөнгөө төлөхгүй айлууд зөндөө байдаг гэсэн энэ айлуудаа гаргаад дахин зар явуулаач дээ
    66.181.180.126
    Мэдэгдсэн Хариулах
  • tөар 2018-09-14 04:06:30
    түрээсийн орон сууцны захиалгаа яаж авах, энгийн иргэдийг хамруулах талаар мэдээлэл огт байхгүй гэнэт зарлаад л яам тамгын ажилтандаа далдуур өгөөд дуусах юм
    112.72.15.114
    Мэдэгдсэн Хариулах