Ноён уулын маргааныг анхан шатны шүүх рүү буцаажээ
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх “Ноён уулаа аврах хөдөлгөөн” НҮТББ-ын нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг өчигдөр хянан хэлэлцэв.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2018/361 дүгээр шийдвэрийг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс, гуравдагч этгээд “Сентеррагоулд монголия” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор тус шүүх хянан хэлэлцээд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4 дэх заалтыг баримтлан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаан шийдвэрлэжээ.

Ийнхүү олон удаа шүүх хурал нь хойшилж байсан уг маргаан дахин анхан шатны шүүх рүү буцаж байна.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2018-09-15 08:21:43
    ШУДАРГА СУМААР АРД ТҮМЭН ШИЙДЭХ АЖИЛ ДАА. Шүүхийг шүүж ЦААЗЫН ТАВЦАНД ТАВЬ.
  • Эрлэгийн хаан 2018-09-15 00:10:03
    Энэ хавтаст хэргийг шүүж байгаа Шүүгч гэж ямар хүмүүс байна, тэдний нэр ус, Шийдвэр гаргасан үндэслэл зэргийг олон нийтэд ил тавина уу,Тагнуулын газарт шалгуул
  • ??? 2018-09-14 11:57:41
    Ийм ч шүүх байх гэж дээ!!! Шальчиганаж хульчиганаад!!! Түс тас гээд л шийдээд өг л дөө!!! Мэдэж цөхөөд байх юм байхгүй шдээ!!!
  • Зочин 2018-09-14 05:51:25
    Шүүх наадахыг чинь шийдэж чадахгүй Мөнгө нүдэнд нь харагдаад шийдэж чадахгүй....