Нас барсан хүний нэр, данс ашиглан залилан хийж яваа этгээдийг эрэн сурвалжилж байна
Залилан хийж, бусдын эд хөрөнгийг луйврын аргаар өөрийн болгодог этгээдүүдийн арга улам нарийсаж байгаа аж. Ийм нэгэн овжин залилан мэхлэгчийг Хан-Уул, Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсүүд эрэн сурвалжилж байна.

Баламжавын Очирсүрэн гэх 42 настай залуу зарын сонин, сайтаар дамжуулж байр түрээслүүлэх зар тавьдаг бөгөөд өөр лүү нь холбогдсон хүмүүст "Их олон хүмүүс залгаж байгаа. Өөрөө амжаад мөнгөө шилжүүлчих юм бол байрандаа оруулъя. Асуудалгүй. Миний дугаар, дансны дугаар өөрт чинь байгаа юм чинь. Бүх юм ок" гэж итгүүлэн бусдыг залилдаг байна.

Тиймээс түүнд луйвардуулсан хүмүүс Хан-Уул, Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст ээлж дараалан гомдол гаргасаар байна.

Залилагч Б.Очирсүрэн гэгч энэ этгээд нас барсан хүний дансыг ашиглан түүн рүүгээ хохирогчдын мөнгийг хийлгүүлж, картаар нь бэлэн мөнгөний машинаас мөнгөө гаргаж авдаг аж. Сүүлдээ бүр улаан цагаандаа гарч, өөрийн овог нэр бүхий дансыг ч гэмт үйлдэлдээ ашигласан байна. 
 
Мөн тэрбээр луйвар хийсэн даруйдаа тухайн хэрэглэгчийн утсыг блоклож, утсаа шууд хаадаг гэнэ. Үүрэн телефоны оператор компанид хандахаар “Наад дугаарыг чинь гудамжинд утасны ченж хийдэг хүмүүсээс худалдаж авсан байна” гэж хэлдэг ажээ.



О.Сайхан
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2018-09-16 03:10:11
    С.Эрдэнэ-н найз байна л даа
  •  2018-09-15 08:18:35
    mobicom-г монголчууд блоклох цаг болсон. хэрэг гарахад л их нөлөө үзүүлээд илрүүлэх гэхээр хаалт блдплг Самуурайн бүлэглэлий тэжээж байхаар больж үзэе.
  • ter hezee ariun sydrgaga boloh bol?.... 2018-09-14 09:17:12
    toriin darga naraas sydalsan sydalgaanii dagyy egch dyysch niilej zalilan hiine!ehner neherch ch hiine,esbel nas barsan hynii ner barij ch zalilian hiih ni damj...
  • Зочин 2018-09-14 07:49:04
    Бүртгэлгүй сим картны дууссан нэгжийг цэнэглэх юмуу ямар нэг үйлчилгээ авах блхр звл салбар дээр очиж өөрийн иргэний үнэмлэхээр бүртгүүлдэг болох хэрэгтэй