Шүүгчийн сонгон шалгаруулалтын шалгалт ирэх сарын 1-нд эхэлнэ
Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2018 оны 77, 84, 87, 90 дүгээр тушаалаар зарласан шүүгчийн сонгон шалгаруулалтад нэр дэвшигчдээс ирэх сарын 1-ээс шалгалт авахаар товложээ.
 
Шүүхийн мэргэшлийн хороо нэр дэвшигчдийн бичиг баримтыг Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4, 11.5 дахь хэсэгт заасныг үндэслэн нягтлан шалгаж байгаа бөгөөд нэр дэвшигчдийг бүртгэсэн тухай тогтоол, шүүгчийн сонгон шалгаруулалтын нарийвчилсан хуваарийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн www.judcouncil.mn сайтад байршуулах юм байна.
 
Нэр дэвшигчдээс  Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 13 дугаар зарлигаар баталсан Шүүгчийг сонгон шалгаруулах журмын дагуу шалгалт авна.
 
Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2018 оны 77 дугаар тогтоолоор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч болон анхан шатны 50 шүүхийн Ерөнхий шүүгчийн сонгон шалгаруулалт зарласан.
Мөн 84 дүгээр тогтоолоор Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалт зарласан байгаа.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 87, 90 дүгээр тогтоолоор гурван шүүхийн Ерөнхий шүүгчийн сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлажээ.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.