Өндөр настай ээжүүд газар шорооныхоо төлөө тэмцэв
Баянхонгор аймгийн зарим сумдад газрыг нь сэндийлж, хууль бусаар алт олборлож байгаа компаниуд байгаа бөгөөд тэдгээрийн тусгай зөвшөөрлийг нь  цуцлаж өгөхийг нутгийн иргэд хүсчээ. Мөн газар шорооныхоо бүрэн бүтэн байдлын төлөө алт олборлогчдын эсрэг тэмцэж яваа ээжүүд өчигдөр Баянхонгор аймгийн ЗДТГ-ын гадаа жагсч сэтгэгдлээ илэрхийлжээ.
 
Тэд эх нутаг газар шорооныхоо төлөө тэмцэж “Бид уул уурхайн эрхэнд орсноор усгүй Монгол, нутаггүй Монгол болж байгаад эмгэнэж байна” хэмээв.

Өндөр настан Догоо “Би Гурванбулаг сумаас ирсэн. Газар шороогоо бүрэн бүтэн байлгаж үеийн үед, үр хүүхдүүддээ, ач зээ нартаа онгон дагшинаар нь үлдээмээр байх юм.  Манай сумын Тээлийн Хүрэнганга гэдэг газар алтны уурхайнхан эзэлчихсэн ухаж байгаад эмзэглэж байна. Ямар компани гэдгийг мэдэхгүй. Тиймээс аймгийн Засаг дарга болоод холбогдох газруудаас үйл ажиллагааг нь зогсоож өгөхийг хүсч байна” гэлээ.  

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Цахиур Төмөр 2018-09-14 23:58:20
    монгол газар нутгаа харийн хүмүүсээр ухуулахгүй гэж алтан амиа өгсөн өвөг дээдсийн минь ариун сүнснүүд минь ЭХ НУТГАА ХАМГААЛЖ, ХАРИЙНХАНЫГ ХӨӨН ЯВУУЛЖ ӨГӨӨРЭЙ....