Ц.Буянзаяа: Жинхэнэ зохиолчийн ном зарагддаггүй
“Үндэсний номын баяр 2018” арга хэмжээ Сүхбаатарын талбайд хоёр өдөр амжилттай болж өнгөрлөө.

Нээлтийн арга хэмжээнд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Ерөнхийлөгчийн зөвлөх Ц.Хулан болон зохиолч, уншигчид оролцов.  

Энэ жилийн арга хэмжээ “Ном бол таны гарт барих мөрөөдөл юм. Мөрөөдлийнхөө төлөө” гэсэн уриан дор зохион байгуулагджээ.

Ийнхүү номын мэргэдүүд чуулж, өөрийнхөө зохиож бүтээсэн номынхоо тэргүүн хуудсанд гарын үсгээ мутарлан уншигчдад өргөн барьж байгаа нь урамтай сайхан харагдсан билээ.

Хуучны номууд ч олон харагдсан бөгөөд 500 төгрөгөөс дээш үнэ ханштай байв. Харин сүүлийн үед хэвлэгдэн гарсан үнэтэй ном, зохиолууд 20 мянган төгрөгөөс дээш үнэ ханштай байв. Мөн шүлгийн түүврүүд 10-15 мянган төгрөг ч байх жишээний.
Номын баярын талаар зохиолч, яруу найрагчид өөр өөрийн гэсэн үзэл бодлоо илэрхийлжээ.

Ингээд МЗЭ-ийн шагнал, “Алтан-Өд” цом, Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал, Алтангадас одонт зохиолч, яруу найрагч Ц.Буянзаяа ийнхүү өгүүлжээ.  

Тэрбээр “Номын баяр сайхан болж өнгөрлөө. Өргөн дэлгэр ч болж байна. Арван ном зарж "баяжаад" хорь, гучин номын мөнгөөр "хүн дайлж баярлан баярлагсад" нэлээд байна. Манайхан нээрээ олсон юмаа бөхчүүд шиг "өөртөө сайхан шингээчихэж" чадахгүй юм. Цаадуул чинь өөр шүү дээ. За тэр ч яахав. Ер нь тэгээд манайхан жинхэнэ зохиолч гэж их ярьдаг даа. Яг үнэндээ номоо зарж чаддаггүй зохиолч л жинхэнэ зохиолч байдаг юм шүү дээ. Яагаад гэвэл тэдэнд бичих нь чухал болохоос зарах нь чухал биш байдаг юм.

Ганцхан жишээ хэлэхэд ашиг орлого, амьдралаа бодсон бол Достоевский "Ядуу хүмүүсээ" бичээд л тэгсгээд "хандаа мэдрэн" "ашиггүй ном" бичихээ болих байсан юм. Юун "Гэм зэм", "Солиот", "Карамазовын хөвгүүд". Бичих нь л түүнд чухал учраас бичээд байж. Бүх цаг үе л тийм байсан. Одоо ч, хойшид ч тийм л байна. Энэ бол "жинхэнэ зохиолчдын хувь тавилан".

Манай хүүрнэл зохиолын нэгэн тод оргил П.Баярсайханы шилдэг бүтээлүүдийг "Сармагчин бол сармагчин" нэрээр "Тагтаа паблишинг"-аас эрхлэн гаргажээ. Сайн ч сонголттой юм. Борлуулалт нь ямархуу байгаа талаар асуухад төдийлөн сайн биш байна гэж байх юм. П.Баярсайхан бол Монголын хүүрнэл зохиолд тэр тусмаа өгүүллэгийн төрөл зүйлд ур чадвар, утгын гүнзгийрэл авчирсан сод зохиолч.

Харин П.Баярсайханы зохиолыг уншаагүй байна гэдэг ч юм уу, ер нь энэ зохиолчийн зохиол бүтээлийг мэддэггүй уран зохиол сонирхогч байна гэдэг харамсалтай л хэрэг. Тэгээд бодохоор зөвхөн "жинхэнэ зохиолч"-ийн талаар яриад зогсохгүй "жинхэнэ уншигч"-ийн талаар ярих хэрэгтэй болно. Мэдээж "жинхэнэ уншигч" гэж ном уншдаг, уншсан номынхоо үнэ цэнийг ойлгодог, ямар ном сонгон уншихаа мэддэг хүнийг хэлэх нь тодорхой байх л даа. Жинхэнэ уншигчид бол уран зохиолын ертөнцөд зохиолчдоос ч чухал хүмүүс. Учир нь зөвхөн тэдэнд л зориулж зохиолчид ном бичдэг юм шүү дээ” хэмээн  өгүүлжээ.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2018-09-16 04:23:57
    одоо алтан гадас одонт гэх нь бараг онигоо доо алтан гадасгуй хун ер нь байгаа юм уу байгаа бол ямарч намд харьяалалгуй мереерее ажлаа хийдэг хун л байгаа байх...
    202.9.42.20
    Мэдэгдсэн Хариулах
  • z 2018-09-16 04:20:11
    энэ гомо мөнхөө гэдэг хүн чинь одоо бүр улаанбаатраар нэг алдаршаад пдууслаа тэмбүүтэй л гэнэ сэтгэцийн хувьд хэвийн биш л гэнэ ямар баагий байдийн мэддэг хүн б...
    66.181.184.53
    Мэдэгдсэн Хариулах