Ерөнхийлөгч теле хичээл заана

Өнөөдөр 2014-2015 оны хичээлийн шинэ жил эхэлж байна. Жил бүрийн есдүгээр сарын 1-ний өдөр Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ЕБС-ийн эхний хичээлийг заадаг уламжлал тогтоод байгаа.  Тэрээр энэ жилийн хувьд эх орон даяар эхний хичээлийг "Бүтээлч боловсрол-Бүтээгч иргэн, Боловсрол-Хүүхэд бүрийн төлөө” гэсэн сэдвээр заана.

Хичээлийг МҮОНТ-ээр өнөөдөр 10.00 цагаас шууд дамжуулна. Ерөнхийлөгч  өмнө нь 2009 оны есдүгээр сарын 1-нд “Дэлхийн дулаарал-Монгол орон”, 2010 онд “Монголын бахархал”, 2011 онд “Монголын сайхан орноор”, 2012 онд “Хүн болох багаасаа”, 2013 онд “Хуулийн засаглал-хүүхдийн оролцоо” гэсэн сэдвүүдээр хичээл зааж байсан.

Энэ жилийн хувьд бага боловсрол шинэчилсэн хөтөлбөрөөр хичээллэх болсонтой холбоотойгоор 2014-2015 оны хичээлийн шинэ жилийг нээж Монгол улсын ерөнхийлөгчийн заах   хичээлийн сэдэв нь бага боловсролын шинэчилсэн хөтөлбөртэй уялдах юм. Өөрөөр хэлбэл, бага боловсролын шинэчилсэн хөтөлбөрийн гол цөм  болсон хүүхэд бүрийг дэмжсэн,  хүүхэд  бүрийн оролцоог хангасан, тэдэнд  мэддэг зүйлээр  нь дамжуулан  хэрхэн чадвар суулгаж   болгодгийг  нотолсон хичээл болох аж.

Г.Уянга
оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Bagsh 2014-09-01 02:58:03
    Erunhiilugchiin hicheel olon taliin ach holbogdoltoi. uuruu ch sonirholtoi helbereer saihan zaadag
    203.194.113.226
    Мэдэгдсэн Хариулах
  • Монгол хүн 2014-09-01 02:12:36
    Ерөнхий боловсролын хичээл заах хэмжээний сурганы мэдлэг, чадвар энэ хүнд бий юу, дуртай болгон нь хийчих ажил биш. Юм болгонд оролцох нь ерөнхийлөгчийн хуулиар тогтоогпох ёстой эрх мэдэлд харшлах болов уу.
    203.194.114.139
    Мэдэгдсэн Хариулах
  • Bayar 2014-09-01 01:44:46
    Hudal yarij, hoshgoruulah hicheel zaah yum uu. Ter demii bnaa.
    98.220.224.153
    Мэдэгдсэн Хариулах