Ерөнхий сайд АНУ-д aйлчилна
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх  Цагаан Ордоны урилгаар 2018 оны есдүгээр сарын 18-наас Америкийн Нэгдсэн Улсад албан ёсны айлчлал хийнэ. Ерөнхий сайд тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр эх орноосоо мордоно.

Ерөнхий сайд айлчлалынхаа үеэр Америкийн дээд удирдлагатай уулзаж, Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдлын талаар санал солилцоно. Мөн АНУ-ын Мянганы сорилтын корпорацитай байгуулж буй хоёрдахь компакт гэрээг баталгаажуулах Тунхаглалд гарын үсэг зурна.

Айлчлалын дүнд талууд Өргөтгөсөн иж бүрэн түншлэлийн тухай Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын хамтарсан албан мэдээ гаргаж, хоёр улсын хоорондын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх тухай замын зураглалыг тохиролцоно.

Тэрбээр Вашингтон хотноо АНУ-д аж төрж буй монголчуудын төлөөлөлтэй уулзахаар төлөвлөж байна.

Ерөнхий сайд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 73 дугаар чуулганы ерөнхий санал шүүмжлэлд оролцож үг хэлэхийн зэрэгцээ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гуттерес, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагч Аким Штайнер болон өндөр албаны бусад тушаалтантай уулзаж ярилцана.

Мөн тэрээр Нью Йорк хотноо болох Социалист Интернационал байгууллагын төр, засгийн удирдагчдын жилийн уулзалтад оролцож үг хэлнэ гэж ГХЯ-наас мэдээллээ.

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • akaa 2018-09-19 02:35:43
    тэнэг минь газрын тосны компаниуд чинь даварч байхаад эргүүтээд гадаад явна гээд яриад явж байдаг тэд газар дээр нь бгнзин 1 тооныг хэдээр авдагийн мэддэг хүн ү...
    202.21.97.30
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-09-18 03:29:24
    Урагшаа төмөр замыг дуусгамаар бна даа,нөгөөдөх саатуулаад бна уу
    64.119.20.244
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-09-17 16:22:25
    Хараал зүхэл хэлээд байгаа хүмүүс боож үхэх нь ээ. Намчирхахаараа хүнээ алдчих юмаа. Өрөвдмөөр ч амьтад бол доо.
    202.126.88.44
    Мэдэгдсэн Хариулах
  • Ард Ауюш 2018-09-17 15:00:50
    Америкийн нийгмийн хөгжил мухардалд орсон.Цөөн хэдхэн хүмүүс хагартлаа баяжиж, нийт ард түмэн ядуурсан.Бид энэ замаар 25 жил явлаа, дэмий юм байна.Өөр зам олъё
    103.212.117.39
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-09-17 13:54:58
    Хөөрхий Батлан хамгаалах төгссөн орос англиар А ч байхгүй хүнийг ямар боловсролтой гэхэв. Биеэ ч олигтойхон аваад явчиж чадахгүй, дипломат ёс мэдэхгүй түй
    202.120.234.221
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-09-17 12:59:08
    америкийн еренхийлегч зенег евген манай сэлэм тогмид хоер яг тохирно хайран менге монголыг хэн тоодог юм
    202.9.43.164
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2018-09-17 11:26:31
    Монголчууд аа бүгдээрээ ерөнхий сайд даа айлчлалд нь амжилт хүсцгээе. Нэгнийгээ дэмжицгээе. Дэмждэггүй юмаа гэхэд ажилд саад хийхгүй байцгаая болох уу
    202.131.225.5
    Мэдэгдсэн Хариулах