Талийгаач Т.Гомбосүрэнгийн оронд М.Энхболдыг, Б.Махбалын оронд Ж.Гантөмөрийг томилов
Зам тээвэр хөгжлийн яаманд томилгоо хийгджээ. Тодруулбал, өнгөрсөн сард гарсан харамсалтай хэргээс болж тус яам сайд ч үгүй болж, мөн хэлтсийн хэд хэдэн даргад хариуцлага тооцож үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.

Харин ЗТХ-ийн сайдыг УИХ-ын чуулганаар томилж, чөлөөлдөг учир одоогоор томилгоо хийгээгүй байгаа бөгөөд намрын чуулганаар сайдын асуудлыг хэлэлцэх байх.

Харин Ерөнхий сайд ЗТХ-ийн сайдын үүрэг гүйцэтгэгчээр Шадар сайд Ө.Энхтүвшинг томилсон юм.

Дэд сайдаар УБТЗ-ын орлогчоор ажиллаж байсан Л.Халтарыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, томилсон. Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр Бодлого, төлөвлөлтийн газрын даргаар ажиллаж байсан Р.Мэргэнийг томилсон билээ.

Тэгвэл Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Махбалын оронд Ж.Гантөмөрийг, талийгаач Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын дарга асан Т.Гомбосүрэнгийн оронд М.Энхболдыг үүрэг гүйцэтгэгчээр томилжээ. Ж.Гантөмөр нь өмнө нь мөн энэ албан тушаалд ажиллаж байсан.

Тодруулбал, 2017 онд Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар ажиллаж байсан нэгэн аж. Харин М.Энхболд нь Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газартаа ажиллаж байгаад ийнхүү даргын үүрэг гүйцэтгэгчээр түр томилогдоод байгаа юм байна. 

Мөн ЗТХЯ-ны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Р.Артурын оронд А.Батболдыг, ЗТХЯ-ны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Э.Энхбатын оронд Д.Доржхандыг үүрэг гүйцэтгэгчээр томилжээ.


О.Сайхан
Оллоо.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2018-09-19 06:02:48
    Төрийн албан хаагч болчихвол хулгай хийж, хахууль аваад баян тарган амьдарч болно гээд бодчихсон малнууд, эх нь хээр алаг бол унага нь...
    202.131.243.186
    Мэдэгдсэн Хариулах
  • ард түмэн 2018-09-19 00:49:59
    төрийн албан хаагч гэдэг бол бүгд л авилга хээл хахууль авахын төлөө чичирч дайрдаг тэрнийхээ төлөө юу ч хийхээс буцахгүй болсон хүнийг хэлнэ бүгд адилхан
    59.153.115.82
    Мэдэгдсэн Хариулах