Төрийн албаны удирдах ажилтны анхдугаар зөвлөгөөн болно

Төрийн албаны удирдах ажилтны улсын анхдугаар зөвлөгөөн 2018 оны 9 дүгээр сарын 21,22-нд Төрийн ордонд болно. Уг зөвлөгөөнийг Монгол Улсын Их Хурал, Төрийн албаны зөвлөл, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Удирдлагын академи, Нэгдсэн үндэстний байгууллагын Хөгжлийн хөтөлбөр (НҮБХХ) хамтран зохион байгуулна.  

Төрийн албаны удирдах ажилтны улсын зөвлөгөөн нь Төрийн албаны тухай хууль, төрийн албаны шинэчлэлийн хөтөлбөрийн үзэл баримтлал, агуулга, тэргүүлэх чиглэлийн талаар төрийн албан хаагчдын дунд нэгдсэн ойлголт бий болгох, төрийн албаны шинэчлэлийг амжилттай хэрэгжүүлж иргэдэд хүргэх үйлчилгээг сайжруулсан, үр дүнд хүрсэн улс орнуудын туршилга, дэлхий нийтийн чиг хандлагаас суралцах, Төрийн албаны тухай хуулийг дагалдаж гарах журмуудын төслийн талаар хэлэлцүүлэг зохион байгуулж, төрийн албан хаагчдын саналыг тусгах зорилготой юм.

Монгол Улсын Их Хурал Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2017 оны 12 дугаар сард баталсан, 2019 оны 1 дүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр үйлчилнэ. Шинэ хуулийн ерөнхий зорилго нь Монгол Улсын төрийн албанд чадахуйн зарчмыг хүний нөөцийн удирдлагын бүх шатанд мөрдлөг болгох, үр дүнд чиглэсэн соёл, тогтолцоог төлөвшүүлэн бэхжүүлэх юм. Уг хуулиар төрийн албаны стандарт бий болгох, тухайн албан тушаалд зориулсан мэргэшүүлэх багц сургалт, төрийн албанд шатлан дэвшихэд уг сургалтанд заавал хамрагдах шаардлага, төрийн албаны шалгалтын агуулгыг шинэчлэх, байгууллагын стратегийн болон гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулах зэрэг төрийн албаны шинэчлэлийн чухал үзэл санаанууд тусгагдсан. Үүний зэрэгцээ Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолыг баталж, хуулийг дагаж мөрдөхөд шаардлагатай 40 гаруй журмыг Улсын Их Хурал, Монгол Улсын Засгийн газар, төрийн албаны төв байгууллага боловсруулж, батлан гаргахаар бэлтгэж буй.

Мөн Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 2 дугаар сарын 42 тоот тогтоолоор “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-ыг баталж шударга ёсыг дээдлэх, сахилга, хариуцлагыг бэхжүүлэх нь хөгжлийн гурван тулгуурын нэг гэж тодорхойлсон. Энэ хүрээнд төрийн албан хаагчийг мэргэшүүлэх, чадавхжуулах тогтолцооны үндсийг бүрдүүлэх, ёс зүйтэй, шударга, ил тод төрийн албыг бэхжүүлэх зэрэг зорилтуудыг дэвшүүлсэн тавьсан. Гурван тулгуурт хөгжлийн бодлогын хүрээнд Төрийн албаны шинэчлэлийн хөтөлбөрийг боловсруулах үүрэгтэй Ажлын хэсгийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар энэ оны 6 сараас байгуулан ажиллаж байна. Үүний зэрэгцээ Төрийн албан хаагчдын сахилга, хариуцлагын тухай хуулийн төслийг Засгийн газраас санаачлан боловсруулж УИХ-д өргөн барихад бэлэн болоод байгаа юм. 

Төрийн албаны удирдах ажилтны улсын анхдугаар зөвлөгөөн хоёр өдөр үргэлжилнэ. Эхний өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын төрийн албаны шинэчлэлийн бодлого, олон улсын сайн туршилгын талаар үндэсний бодлого боловсруулагчид, олон улсын шинжээчид илтгэл тавьж хэлэлцүүлнэ. Хоёр дахь өдөр холбогдох сэдвүүдээр салбар хуралдаануудыг хийж, Төрийн албаны тухай хуулийг дагалдаж гарах журмын төслүүдийг хэлэлцүүлнэ. Хоёр дахь өдрийн төгсгөлд нэгдсэн хуралдаан хийж зөвлөгөөнөөс гарах нэгдсэн зөвлөмж, хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөөг хэлэлцүүлнэ.
 

  1. Төрийн албыг шинэчлэх шаардлага, төрийн албаны шинэчлэлийн тэргүүлэх чиглэлүүд

  2. Монгол Улсын төрийн албанд чадахуйн (мерит) зарчмыг мөрдүүлэх нь (төрийн албан хаагчийн томилгоо, албан тушаал шатлан дэвшүүлэх, ажлын үр дүнг тооцох)

  3. Төрийн албан хаагчдыг мэргэшүүлэх, чадавхыг бэхжүүлэх бодлого

  4. Төрийн албан хаагчийн ёс зүй, шударга байдал, сахилга, хариуцлага

  5. Төрийн албан хаагчийн цалин хөлс, нөхөх төлбөр, тусламж, нийгмийн баталгаа

  6. Төрийн албаны стратегийн удирдлагыг сайжруулах, үр дүнд чиглэсэн соёлыг төлөвшүүлэх нь

  7. Иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг сайжруулах нь зэрэг сэдвийг зөвлөгөөнөөр хэлэлцэнэ.

 
Зөвлөгөөнийг Канад Улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр УИХ, Засгийн газар, Төрийн албаны зөвлөл, НҮБХХ-ийн хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг бэхжүүлэх нь” төслөөс санхүүжүүлнэ. Зөвлөгөөнд Монгол Улсын төр засгийн байгууллагууд, яам, агентлаг, нутгийн захиргааны байгууллагын төлөөлөл, олон улсын шинжээчид зэрэг 700 хүн оролцоно.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • akaa 2018-09-18 16:19:18
    яаж мөнгө биенээ алчихгүй хувааж идэхийн сайн зааж өгвөл сайн сан
    202.21.97.30
    Мэдэгдсэн Хариулах
  • хар 2018-09-18 14:48:54
    ккк
    202.9.40.54
    Мэдэгдсэн Хариулах