“Эв нэгдэл ДУАТЛОН” УАШТ болно

Триатлоны спортын нэгэн төрөл болох Дуатлоны улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 22-ны бямба гарагт Улаанбаатар хотод болно. “Гүйлт дугуй гүйлт”-ийн төрлийг нэгтгэсэн Дуатлоны тэмцээнийг Ironman club, Монголын Триатлоны холбоо болон Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбоо хамтран зохион байгуулахаар бэлтгэлээ хангаж байна.

Энэ удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээний гол зорилго нь Триатлон, Дуатлоны спортыг олон нийтэд сурталчлах, тамирчдын ур, чадварыг нэмэгдүүлэх, Триатлон, Акуатлон болон Дуатлоны спортоор хичээллэх тамирчдыг сонгон шалгаруулах, нийслэлийн залуучуудын цагийг зөв боловсон өнгөрүүлэх, спорт амралтыг дэлгэрүүлэхэд чиглэгджээ. Дуатлоны спортын төрлөөр Монгол Улсад анх 2007 онд улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулж байсан бөгөөд сүүлийн жилүүдэд хүүхэд залуус энэ спортыг их сонирхож, хичээллэх болжээ.

Триатлоны улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцогчдын тоо жил бүр нэмэгдэж, 2018 оны тэмцээнд 300 гаруй тамирчин, хүүхэд залуучууд оролцсон байна.
 


 

Монгол Улсад шинэ тутам хөгжиж байгаа Триатлоны спортоор хичээллэх тамирчдын тоо жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа. Триатлоны спорт нь 2000 оноос эхлэн Олимпийн хөтөлбөрт, 2006 оноос Азийн наадмын хөтөлбөрт багтсан бөгөөд үүнээс хойш хүрээгээ тэлж, Триатлоны спортын багийн буухиа төрөл дээрх наадмуудад багтжээ.

“Эв нэгдэл ДУАТЛОН” УАШТ-ий ангилал

 

д/д

Ангилал

Хүйс

Нас

Гүйлт

Дугуй

Гүйлт

1

Элит /Elite/

эр

18-аас дээш

5 км

20 км

2.5 км

эм

2

Өсвөр үе /Junior/

эр

18-аас доош

2.5 км

10 км

2.5 км

эм

3

Сонирхогч /Age Group/

эр, эм

18-24 нас

5 км

20 км

2.5 км

25-34 нас

35-44 нас

45-аас дээш

4

Сонирхогч-спринт /Age Group/

эр, эм

18-24 нас

2.5 км

10 км

2.5 км

25-34 нас

35-44 нас

45-аас дээш

5

Мини дуатлон

эр

9-11 нас

1 км

2.5 км

 0.5 км

эм

6

Мини дуатлон

эр

12-14 нас

1 км

5 км

0.5 км

эм

7

Багийн буухиа

2 хүн

15-аас дээш

5 км

20 км

2.5 км

 

 

Улсын аварга шалгаруулах тэмцээний тухай дэлгэрэнгүй мэдээллийг доорх утас, хаягаар авч болно. Мөн энд дарж, арга хэмжээнд нэгдэх боломжтой.
 

            Холбоо барих утас: 80009911, 99031927

            E-mail: info@triathlon.mn

            Facebook page: Ironman club of Mongolia

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.