“Тоса” худалдааны төвөөс туламнууд илрүүлжээ
НМХГ-аас “Тоса” худалдааны төвийн орчимд хяналт шалгалт хийж, тарваганы таван ширхэг тулам илрүүлэн ЗӨСҮТ-д хүлээлгэн өгч тухайн орчинд ариутгал халдваргүйжилт хийлгүүлжээ.

Зөрчил гаргасан хоёр иргэнд Зөрчлийн тухай хуулийн дагуу торгууль, нөхөн төлбөр ногдуулан, тус худалдааны төвийн түрээслэгчид болон худалдан авагч нарт холбогдох хууль, тогтоол, шийдвэр, тушаалын талаар мэдээлэл өгсөн байна.

Мөн нийслэлийн ЕБС-иудын орчинд үйл ажиллагаа явуулж буй хүнсний дэлгүүр, ТҮЦ-үүдэд хяналт шалгалт хийхэд хаана, хэзээ, хэн үйлдвэрлэсэн нь тодорхойгүй хавчуургатай талх, ороомог, пирошки, хэрэглэх хугацаа нь дууссан кисель, хлава, хаяг шошгын зөрчилтэй төрөл бүрийн чихэр, сироп зэрэг бүтээгдэхүүнүүдийг худалдаалж байсан зөрчил илэрсэн байна.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2018-09-18 10:56:26
    тегсдэлгэрэх шинэ монгол сургуулийн дэргэдэх хуухдуудэд тамхи зардаг туц байдгийг мэддэг хун бна уу тегсдэлгэрэх сургуулийн уудний замыг засах эзэн бна уу
    202.9.43.164
    Мэдэгдсэн Хариулах
  • kk 2018-09-18 09:10:18
    tulam ideh bol TOSAg zori
    202.21.106.122
    Мэдэгдсэн Хариулах