Чөлөөтийн бөхийн залуучуудын ДАШТ өнөөдөр эхэлнэ

Бөхийн төрлүүдийн 2018 оны залуучуудын ДАШТ Словакын Трвана хотод болж байна. Өнөөдөр чөлөөт бөхийн тэмцээн эмэгтэйчүүдийн төрлөөр эхлэх бөгөөд 50, 55, 59, 68, 76 кг-ын жингийн сугалаа боллоо. Манай улсаас маргааш дөрвөн тамирчин барилдах бөгөөд хэрхэн сугалаа татсаныг хүргэе.

50 кг: Н.Анударь тэгшигтгэлд Тунисийн Сарра Хамдитай учраа таарчээ. Түүнийг ялбал 1/8 шигшээд Казахстаны Марина Закшевская, Польшийн Магдалена Мажосын ялсантай барилдана.

55 кг: Б.Халиунаа 1/8 шигшээд БНСУ-ын Пак Юн Йонтой хүч үзнэ. Түүнийг ялбал шөвгийн наймд Казахстаны Айгерим Ибрашева, Туркийн Нурифе Думан нарын ялсан нь хүлээж байна.

68 кг: Э.Даваанасан эхний тойрогт гоц мөргөж, 1/4 шигшээд Казахстаны Валерия Гончарова, БНХАУ-ын Ван Ян нарын ялсантай хүч үзнэ.

76 кг: Г.Ариунжаргал 1/8 шигшээд Туркийн Айсегул Озбегетэй барилдахаар болжээ. Туркийн бөхийг ялбал шөвгийн наймд БНХАУ-ын Хуан Юанюан, Украины Анна Тисличенко нарын ялсантай хүч үзэх юм.

ДАШТ-ий урьдчилсан барилдаан манай цагаар 16:30-19:30 хооронд болно. Тэмцээнийг https://unitedworldwrestling.org/eve…/world-championships-31 линкээр үзэх боломжтой.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.