Алга дарам газрыг ч авто зогсоол болгочихоод ард иргэдийн мөнгийг шулж амьдрахаа болиоч!
Улаанбаатарын хот төлөвлөлт алдагдсанаас болж Үндсэн хуулиар олгогдсон Нийслэлчүүдийн эрх өдөр тутамд зөрчигдсөөр байна.

Эмх замбараагүй байдлаас үүдэж, иргэдэд явах газар ч бараг үгүй болж, явган хүний замыг хааж таглаж, хашаа, барилга байгууламж барихаас гадна хууль бусаар авто зогсоол ажиллуулдаг асуудал газар авч иргэдийг бухимдуулсаар байгаа юм.

Нийтийн эзэмшлийн талбайг авто зогсоол болгож хашичихаад мөнгө нэхнэ. Одоо бүүр алга дарам газрыг ч авто зогсоол болгож мөнгө шулах арга улам нарийссан байх юм. Арай л биш ээ.

Томоохон худалдаа үйлчилгээний төвүүд машин тавих зогсоолоо огтхон ч шийдэж чадаагүй. Тэгсэн хэрнээ үйлчлүүлэхийн тулд машинаа түр тавьж, авто зогсоолыг ажиллуулж байгаа хүний "аманд орсон" мөнгийг төлөхөөс өөр аргагүй болдог. Ингэж хэрэглэгчээ торгож, мөнгө саахын оронд, зогсоолоо хангалттай барьчихвал...

Зарим газрууд шулна, шулна гэхэд арай дэндүү шулдаг юм байна. Тэгээд бас болоогүй зогсоол ажиллуулахдаа гудамжны золбин ажилгүй хүмүүс олж авчраад тавьчихсан аятай аашилна. Тэдэнд зогссон цаг, минут хамаагүй зоргоороо мөнгө нэхэж “зовооно”.

Харилцааны соёлгүй бүдүүлэг нэг нь элдвээр харааж доромжилж, хүний эд зүйлсэд халдаж, машин тэрэг цохиж өшиглөх нь энүүхэнд. Хүн зогссон цаг минутаа харж, учраа хэлж учирлахаар хүний үгийг хүлээж авахгүй, доромжилно.  Ийм л хүмүүс авто зогсоол ажиллуулж, мөнгө авч байна.

Нэг жишээ бичихэд, өнгөрсөн долоо хоногт Урт цагааны урд талын зогсоол руу оочерлож байж арайхийж орлоо. Ороод бүтэн тойрлоо. Зогсоол байдаггүй. Гэтэл машин оруулсан залуу анхнаасаа зогсоол байхгүй гэж хэлээгүй мөртлөө, гарах гэтэл 500 төгрөг нэхээд зогсчихоод гаргадаггүй ээ. Араас машинууд сигналдаад, аргагүй эрхэнд 500 төгрөг өгч салсан. Ийм маягаар хүн шулж мөлжиж байна. Хэний эзэмшлийн хэн ажиллуулах зөвшөөрөл авсан нь тодорхойгүй авто зогсоолууд олон бий.

Тиймээс бухимдсан иргэд Нийслэлийн авто замын газарт байнга гомдол мэдүүлдэг ч эргээд ямар нэгэн хариу, шийдвэрлэлт байдаггүй байна. Яагаад гэвэл тус газарт иргэдийн өгсөн гомдлыг шалгах эрх зүйн үндэслэл байхгүй учраас Мэргэжлийн хяналтын газарт иргэдийн гомдлыг шалгуулах албан бичиг хүргүүлдэг гэнэ.

Ихэвчлэн иргэдээс “Нийтийн эзэмшлийн талбай ашиглаж, автомашины зогсоол болгочихоод мөнгө аваад байгаа нь зөв үү, шалгаж өгөөч” гэсэн гомдол ирдэг байна.

Уг нь нийслэлийн хэмжээнд Засаг даргын захирамжийн дагуу авто зогсоол байх зөвшөөрөлтэй 12 газар л байдаг юм байна. Тодруулбал, “Хангарьд ордон”, “Спортын төв ордон”, “Замын цагдаагийн газар”, “Уул уурхайн яам”, “Байгаль орчин ногоон хөгжлийн яам”, “Сангийн яам”, “УДЭТ”, Барилгачдын талбай, “Гурван гал” худалдааны төв, “Ханбүргэдэй” “Сүхбаатар дүүрэг” зэрэг 12 газар авто зогсоолын зөвшөөрөлтэй бөгөөд журамд заасны дагуу төлбөрөө хурааж, 60 хувийг нь авто тээврийн санд орлого гэж оруулдаг ажээ.

Иргэдийн бас нэг бухимдах шалтгаан нь төлбөрийн мөнгө нь замын санд орохгүй байгаад ундууцдаг гэнэ. Түүнээс гадна ил далд хэлбэрээр Нийслэлийн Засаг даргын баталсан захирамжийг түрүү барьж, худлаа хэлж авто зогсоол ажиллуулдаг олон газрууд бий. Тэдний тоог гаргах боломж байхгүй гэнэ.

Нийслэлийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаагаа явуулж л байгаа бол хууль, дүрэмд нь захирагдаж хотын даргын болон улсын байцаагчийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй байтал огтоос тоодоггүй, шийдвэр биелүүлдэггүй аж ахуйн нэгж, албан байгууллага байдаг.

Түүнчлэн “Бөмбөгөр” худалдааны төвийн гадаах зогсоол руу машин ороод гарсан ч хэдэн цаг болсон ч 1000 төгрөг авдаг бол “Бишрэлт” зочид буудлын гадаах төлбөртэй зогсоол өглөө 08-аас оройн 20 цаг хүртэл байлгаад 2000 төгрөг авдаг аж.

Харин “Улаанбаатар” зочид буудлын зүүн талд машины зогсоол байх бөгөөд “зочны машинд хамаарахгүй” гэж бичсэн хэрнээ, манаачийн байрны ар талд нь “төлбөртэй зогсоол” гээд үнийг доош нь цувуулж бичсэн байсан. Энэ талаар манаачаас нь “Төлбөртэй зогсоол чинь яг аль нь юм бэ” гэж асуухад “Манайх төлбөртэй зогсоол ажиллуулдаггүй. Тийм зүйл байхгүй” хэмээн халгаасангүй.

Энэ мэтээр хууль бусаар төлбөртэй зогсоол ажиллуулж, авсан мөнгө нь хувь хүний халаас руу ороод байгаад хамаг учир байгаа юм. Гол төлөв худалдаа үйлчилгээний төвүүдийн үүдэнд зогсоол хүрэлцээгүй учраас иргэдээс мөнгө хурааж машиныг нь тавиулаад байгаад ихээр бухимддаг.

Тиймээс Нийслэлээс зөвшөөрөлгүй автозогсоолыг цэгцлэж, мөн төлбөртэй зогсоолоо нэмэгдүүлэх нь зөв. Зогсоолын асуудлаа шийдчихвэл зовлон алга. Ажил төрөл хөөцөлдөөд явахаар зогсоол олдохгүй байх вий гэхээс шаналж, машин ачих вий гэж айсаар байтал таарах юм.

Заримдаа бүр зогсоол олдохгүй болохоор аргагүй эрхэнд байрны дунд юмуу машин тавихыг хориглосон тэмдэг тэмдэглээний ойролцоо тавьчихаар Замын удирдлагын төвөөс ачаад явчихна. Үнэндээ асуудалтай, стресс бухимдалтай нийгэмд аж төрж амьдраад байгаадаа харамсах юмаа.

Нөгөөтэйгүүр зөвшөөрөлгүй авто зогсоол ажиллуулж иргэдээс мөнгө авч буй газруудад шалгалт хийж, хариуцлага тооцох эрх нь НМХГ-т бий. Эднийхээс шалгалтыг хийх ёстой гэдэг юм билээ.

Уг нь Нийтийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол ажиллуулах журамд зааснаар  задгай  авто зогсоол дээр 30 минут автомашин байрлуулах бол 500 төгрөг, 60 минут бол 1000 төгрөг хураах ёстой.

Гэвч аж ахуйн нэгжүүд нэг цагийн 1500-2000 төгрөгийн хураамж авах тохиолдол байдаг. Аж ахуйн нэгжүүдийн байгуулсан авто зогсоолын 60 хувь нь хувийн, 40 хувь нь нийтийн эзэмшлийнх учраас тэд чөлөөлөх шаардлага тавихад хүлээж авахгүй, маргаан үүсгээд байгаа ажээ.





О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2018-09-20 22:09:02
    Zogsool heregtei delhiin jishig. yamar uher mal shig belchmeer bol huduu ruu yavah heregtei
    202.126.89.188
    Мэдэгдсэн Хариулах
  • b 2018-09-20 04:33:06
    da huree gej neg shulaach bnaa yum hudaldaj avah gej hashaand ni orsnii tuluu 2000 tug avdag gazar delhiid bhgui davarsan shulaachdad huuli durem uilchlehgui ...
    66.181.178.184
    Мэдэгдсэн Хариулах
  • Nem 2018-09-20 01:44:23
    Buh zogsooliin tolboriig harin ch nemeh heregtei ee.
    66.181.190.188
    Мэдэгдсэн Хариулах
  • Fhh 2018-09-20 00:40:18
    Buh zogsooliig tolbortei bolgo. Tegj baij ene boglorol shiidene
    202.126.89.248
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-09-19 15:39:27
    Бүх зогсоолыг төлбөргүй болгомоор
    64.119.20.101
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin  2018-09-19 08:42:06
    hotiin darga batbold niisleliin awto zamiin hogjliin gazariin darga togtohbayr indra nar l yriltsaj bgaad bugdiin tolbortoi zogsool bolgoson sh dee
    64.119.23.2
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2018-09-19 06:50:45
    Монголд нийтийн эрх ашиг гэж байдаггуй,харин дарга нар ,намуудын эрх маш их учраас ард тумэн ядуурсаар байна.
    103.229.121.58
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2018-09-19 05:33:15
    Монре импеkсийн оффисийн хашаа руу ороход 1000 төг авч бна лээ
    203.91.115.41
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-09-19 03:17:12
    Үйлчилгээний байгууллагууд гадна зогсоолоос мөнгө хураахыг болиулах хэрэгтэй. Мөн НИТХ-ын баталсан "Төлбөртэй зогсоолын журам"-ыг хүчингүй болговол таарна
    66.181.169.66
    Мэдэгдсэн Хариулах
  • Алх 2018-09-19 02:26:57
    Үхэрнүүд машинаа унахаа больчих
    103.229.120.90
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-09-19 01:54:38
    сбд 13 р хороо тегсдэлгэрэх сургуульд хуухдээ оруулах гэж машинд дайруулчих гээд байх юм энэ сургуульд хэн зевшеерел олгодог бна аа
    202.9.43.164
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-09-19 01:36:42
    Одоогийн УИХ-д сууж байгаа хотын дарга байсан эрхмүүдээс эхлээд Хот төлөвлөлтийг газрыг хувийн эрх ашгаа бодон наймаалцсан халаасаа дүүргэсэн нөхдийн хар гай
    103.57.95.249
    Мэдэгдсэн Хариулах