Сүүлийн үед бага насны хүүхэд хулгайлах гэмт хэрэг гарсаар байна.
Өнгөрсөн сард гэхэд 5 настай охиныг Дархан-Уул аймгаас хулгайлсан бол энэ сарын 06-нд Тэди худалдааны төвийн гаднаас 2 настай хүүг хулгайлжээ.
Хулгайлагдсан хүүг Эрдэнэт хотоос олж, хамгаалах байранд байлгаж байгаад ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн талаар цагдаагийн албаны эх сурвалж хэлж байна.
Уг хэрэгт 29 настай эрэгтэй О гэгчийг сэжиглэж байгаа бөгөөд түүнийг орон даяар эрэн сурвалжилж байна.
Дашрамд дуулгахад, энэ он гарсаар хүүхэд хулгайлах төрлийн гэмт хэрэг цагдаагийн байгууллагад 10 бүртгэгджээ. Харин эцэг эх, гэрээсээ төөрсөн гэх 2000 гаруй тохиолдол бүртгэгдсэн байна.
О.Сайхан
Оллоо.mn