Завьт эргүүлийнхэн 280 хүний амь насыг авран хамгаалжээ
НОБГ-ын харьяа Нийслэлийн Аврах анги 105-ын алба хаагчид, Цагдаагийн байгууллагатай хамтран  “Завьт эргүүл” арга хэмжээг  2018 оны зургадугаар  сарын 10-наас есдүгээр сарын 10-ны хооронд Баянзүрх дүүргийн Хар усан тохойгоос Яармагийн гүүр хүртэлх Туул голд зохион байгууллаа.

Нийслэлийн хэмжээнд иргэдийг гол, тогтоол усанд осолдохоос урьдчилан сэргийлэх болон авран хамгаалах зорилгоор нийт 1040 гаруй  алба хаагч, 160 гаруй автомашин, техник хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэхдээ 80 удаагийн дуудлагаар ажиллан, 280 хүний амь насыг авран хамгаалжээ. Үүний 235 нь насанд хүрэгсэд, 45 нь хүүхэд байгаа юм.

Завьт эргүүл арга хэмжээг зохион байгуулснаас хойш  уснаас эрэн хайх, аврах ажиллагааг шуурхай зохион байгуулах, гол усанд нэрвэгдэгчийн амь насыг цаг алдалгүй авран хамгаалах боломж бүрдсэн гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.