Хэрлэн голын ус бохирдолтой байгааг тогтоожээ
Дорнод аймгийн УЦУОШГ-аас голуудын усны химийн найрлага, чанарын үзүүлэлтэд судалгаа хийж, Хэрлэн, Улз голуудын ус бохирдсон байгааг тогтоожээ.

Тодруулбал, Хэрлэн голын дөрвөн цэгээс дээж авч, лабораторид шинжлэхэд нитритийн ион, аммони ион хүлцэх агууламжаас давсан, Улз голын усан дахь фторын агууламж өндөр гарчээ. Харин Халх гол, Буйр нуурын ус цэвэр, хүлцэх агууламжаас давсан зүйл ажиглагдаагүй гэж мэдээлэв.

Халх голын ус дахь эрдэсжилт 145-289 мг/л, Буйр нуурынх 248 мг/л байгаа юм. Тэгвэл Хэрлэн голын усны эрдэсжилт 274-326 мг/л, Улз голынх 388-698 мг/л буюу эрдэсжилт нь Буйр нуур, Халх голын уснаас даруй нэгээс дөрөв дахин их байна. 

Х.Хулан
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Herlengeen hamgaalaya?... 2018-09-19 08:31:36
    minii bagad Herlen goliinhoo ereg deer ochood ysand orj ysnaas ni zalgilaad hebtej baisansan,odoo ch bohirdloo geed eldeb yanziin himiin ed heregsel tyrsij doto...
    148.60.92.227
    Мэдэгдсэн Хариулах
  • Батсайхан 2018-09-19 06:06:57
    Хэрлэн голын усны дээж дэх ионы агууламжаас үзэхэд, малын шээс шивх, бааснаас үүдэлтэй эутрофикаци буюу органик агууламжын үр дагавар гэлтэй.
    59.153.114.46
    Мэдэгдсэн Хариулах
  • 123 2018-09-19 05:50:33
    Олон нийтэд жаахан ойлголмжтой хэлбэрээр тайлбарлан оруулаачээ. Бас анхааруулга бичих ёстой шүү....
    202.9.43.215
    Мэдэгдсэн Хариулах