Голомт банк хамгийн отгон салбараа Архангай аймагт нээлээ
Харилцагч төвтэй Голомт банкны хамт олон дэлхийн жишигт нийцсэн банк санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээг арын сайхан хангай нутгийн эздэдээ хүргэх зорилгоор 2018.09.14-ны өдөр Архангай салбарын нээлтээ хийлээ.

Байгалийн үзэсгэлэн бүрдсэн Архангай аймаг нь уламжлалт бэлчээрийн мал аж ахуй, газар тариалан, аялал жуучлал өндөр хөгжсөнөөс гадна сүүлийн жилүүдэд хүнсний болон  хэвлэлийн үйлдвэр, эсгий эдлэлийн үйлдвэр, гэрийн мод зэрэг хөнгөн үйлдвэрлэл, барилгын материалын үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж байна. Энэ хирээр аймгийн хэмжээнд ажлын байр нэмэгдэж, бизнес эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдийн тоо жил бүр өсөн нэмэгдэж байгаа юм.

Иймд Голомт банкны хамт олон банк санхүүгийн шилдэг үйлчилгээг Архангайчууддаа хүргэх зорилгоор дэлхийн стандартад нийцсэн шинэхэн байрныхаа үүдийг нээлээ. Тус банк нь Монгол Улсад анх удаа салбар тооцооны төвүүдээ харилцагч төвтэй бизнес загварт бүрэн шилжүүлсэн бөгөөд шинээр үүд хаалгаа нээсэн Архангай салбарын хувьд ч энэ стандартыг бүрэн хангаж байгаа юм.

Тодруулбал, харилцагч тав тухтай тохилог орчинд банкны үйлчилгээг ямар нэгэн чирэгдэлгүйгээр түргэн шуурхай авах боломж ийнхүү нээгдэж байна.  

Голомт банкны Архангай салбар нь нээлтийн баяраа тохиолдуулан Архангай аймгийн жижиг дунд бизнес эрхлэгчдийг чадавхжуулах, өрсөлдөх чадварыг нь нэмэгдүүлэх, бизнесээ зөв удирдах мэдлэг мэдээллийг олгох зорилгоор “БИЗНЕС ФОРУМ”-ыг зохион байгуулсан юм.  Мөн банкны бүтээгдэхүүн үйлчилгээндээ урамшуулал зарлаж харилцагчдадаа бэлэг барьжээ.  
Бусдад түгээх
  • gplus