Баянзүрхийн товчооны замын ажил 70 хувьтай байна

Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралдаанаас Улаанбаатар хотоос зүүн тийш гарах гол замыг яаралтай засварлах шийдвэрийг өнгөрсөн сарын 31-ний өдөр гаргасан. Энэ ажлын хүрээнд Улиастайн уулзвараас Баянзүрхийн товчоо хүртэлх 3.5 км автозамыг засах ажлыг эхлүүлээд байна.

Тэгвэл өнөөдөр нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, Замын цагдаагийн газрын нийслэлийн Замын хөдөлгөөний хяналтын хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Эрдэнэбат бусад албаныхан тус замын ажлын явцтай танилцаж, газар дээр нь ажиллалаа.

Улиастай уулзвараас Баянзүрхийн товчоо хүртэл замын эвдрэл гэмтэл ихэсч, зорчих хөдөлгөөн саарснаар түгжрэл байнга үүсэх болсон бөгөөд тус  автозамыг засах ажлын хүрээнд Богд уулын арын замын нийлэх уулзварыг мөн өргөтгөж байна. Ингэснээр зорчих урсгал нэмэгдэж, автомашины түгжрэл буурах аж.

Мөн засварын ажлын хүрээнд Баянзүрхийн товчоог буулгаж, зам засварын ажил дуустал замын хураамж авахгүйгээр тээврийн хэрэгслийг нэвтрүүлж байна. Уг замын зорчих хэсгийн өргөн 7-14 метр, 2-4 эгнээтэй 3.5 километр урттай хийгдэж байна.

Харин Улиастайн уулзвараас Налайх Чойрын уулзвар хүртэлх замыг БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр шинэчлэх төсөл удахгүй эхлэх аж.

Х.Хулан

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ТАЛАРХАЛ 2018-09-19 08:24:29
    VERY GOOD!!! САЙН БАЙНА. ЭРЧ ХҮЧТЭЙ ИНГЭЭД АЖИЛЛААД БАЙВАЛ САЙХАН БАЙНА.
    103.9.90.50
    Мэдэгдсэн Хариулах
  • оогий 2018-09-19 06:29:56
    чойрын зам ч аймаар шүү, ашгүй дээ
    124.158.105.30
    Мэдэгдсэн Хариулах