Г.Баасан: Хууль хяналтын байгууллагууд авлигад идэгдсэнийг прокурор ШШҮХ-ээс харж болно
АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс ээлжит мэдээлэлээ өнөөдөр хийлээ. Мэдээллийн эхэнд нөгөө л шийдэгдэхгүй байгаа авлигын хэргүүдээ онцлов.  

Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан “АТГ, прокурор, ШШҮХ гэхчлэн Монгол Улсын хуулийн байгууллагууд 60 тэрбумын асуудлыг өнөөдрийг хүртэл шийдэж чадсангүй. Энэ нь хууль, хяналтын байгууллагууд авлигад хүчтэй идэгдсэнийг харуулж байгаа юм. 60 тэрбумын бичлэг Эрүүгийн хуулийн 19.2, 19.9-р заалтуудыг ноцтой зөрчсөн.
 
Энэ заалтуудыг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1.1-д үндэслэн Тагнуулын ерөнхий газар ажиллах ёстой. Гэтэл авлигал авахыг завдсан гэх зүйлчлэлээр зөвхөн АТГ шалгаж, төрийн албанд томилогдсон хэдэн хүмүүсээс  тайлбар авсан болонгуутаа нотлогдохгүй байна гэсэн дүгнэлт гаргачихсан. Тиймээс АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс 60 тэрбумыг асуудлыг ТЕГ шалгах ёстой гэж үзэж байна. Нөгөө талаар УИХ-ын дарга М.Энхболд уг схемийн талаарх яриаг сонссон. Гэхдээ би дэмжээгүй” гэсэн байдлаар байр сууриа илэрхийлчихсэн байхад үүнийг зохиомол хэрэг гэж үзсэн.

Дээрээс нь 60 тэрбумын хэргийг шалгуулахыг шаардсан хүмүүсийг шалгаад байгаа нь буруу. Монгол Улс бол эрхзүйт төртэй орон. Гэтэл хуулийн дор иргэд нь тэгш эрхтэй амьдарч чадахгүй байна. АТГ-ыг авлигачидтай тохиролцдог газар гэж нэрлэдэг болсон.

Бид ажлаа авснаас хойш АТГ руу нийт 156 бичиг явуулсан. Гэтэл АТГ-д нэг бичгийг нь ч шийдэж чадсангүй. Тиймээс бид өнөөдөр АТГ-д бичиг өгөөд, огт асуудлаа шийдүүлж чадахгүй байгаа иргэдийн төлөөлөл оролцож байна” гэсэн юм.
 
Мөн тэрбээр Говьсүмбэр аймгийн Засаг дарга Г.Батсуурь тендерээс мөнгө иддэг  талаар  “Одоо тендерийн асуудал бас хэрээс хэтэрчихээд байна. Аймгийн засаг, ИТХ-ын дарга нар нийлчихээд, дураараа идэж байдаг болчихсон байна. Жишээ нь, Говьсүмбэр аймгийн Засаг дарга Г.Батсуурь огт тендер явуулдаггүй.
 
Шууд ИТХ-аар гаргасан шийдвэрийг өөрийнхөө дураар өөрчилж, машин аваад уначихсан байх жишээтэй. Аймгийн ИТХ-аас автобус  авахаар 165 сая төгрөг төсөвлөсөн байхад Г.Батсуурь жижиг тэрэг аваад уначихсан байна.

Уурын зуухны шинэчлэл дээр мөн л тендер зарлахгүйгээр 2 тэрбум төгрөг идчихсэн ноцтой гомдлууд манай дээр ирсэн байгаа юм" гэв. 

О.Сайхан
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • эмээ 2018-11-03 03:32:41
    Анх хөгшчүүдийн нэрийг барьж барилга буулгуулахгүй гэж балайрч олонд танигдсан Баасан хов хутгаж үнэн худал нь мэдэгдэхгүй юм ярьж балайрч өөртөө ашиг унагсан
    64.119.16.253
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-09-20 09:22:48
    Тийм бна. Эрдэнэтийг өнөө хулгайч нарынхаа талд шийдвэрлэсэн байна. Шүүх нь сөнөсөн бна. Ард түмний шүүх байгуулах хэрэгтэй...
    124.158.111.6
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2018-09-19 19:29:44
    Үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд ард түмэн хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг олигархууд хайрладаггүй юм
    202.9.42.18
    Мэдэгдсэн Хариулах
  • ZOCHIN  2018-09-19 13:27:38
    YG UNENDEE BOL MAIJIISAN GEED BAIGAA BAASANGAAR ATG UDIRDUULBAL OLON AVILGACHID ZOHIH GAZRAA OCHINO. ARAI DENDEJ BNASHUU ,AVILGACHID...
    220.235.108.231
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2018-09-19 12:38:27
    ene gej yaijiisan mauga chavka zail ene bid 2 yu ve.
    98.228.96.94
    Мэдэгдсэн Хариулах
  • Battulga  2018-09-19 09:17:56
    Baasan balai avgai odoo zailaa
    103.9.90.131
    Мэдэгдсэн Хариулах
  • пагмажав 2018-09-19 08:36:21
    Сүүлийн 25 жилийн дотор үүсч бий болсон, жилийн орлого нь 1 их наядаас дээш орлоготой хүмүүст хууль үйлчлэхгүй бна цаашид ч үйлчлэхгүй нь тодорхой, бослого надо...
    103.212.117.39
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-09-19 08:24:56
    Ийм мангар юмнуудыг хэн дээш нь татдаг байнаа. Монгол улс энэ мэтийн боловсролгүй юмнуудыг нам дарах хэрэгтэй. Сэхээтэн хүмүүсээ л сонс
    202.120.234.221
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-09-19 06:51:58
    Ашиггүй бол хэн заасаг ноён болох гэж үхэн хатан төрөл арилжин байж зүтгэх вэ одоо нэг үеээ бодвол хүмүүс ойлгодог болсон тендер бол цэвэр итх д гарсан хүмүүст...
    43.242.243.214
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-09-19 06:27:57
    засаг даргад тендер ямарч хамаагуй засаг дарга унэлгээний хороо байгуулдаггуй тендер шалгаруулдаггуй гуйцэтгэл хулээж авдаггуй юм баасан баас мэдэхгуй дээ
    202.9.43.164
    Мэдэгдсэн Хариулах