Приусийн зай дэлбэрээгүй, хүмүүс санаатай шатаасан байж магадгүй гэв
Баянгол дүүргийн 10 дугаар хороололд уржигдар шөнө приус 30 маркийн машин шатсан хэрэг гарсан. Тодруулбал, орон сууцны гадна байрлуулсан тоёото приус 30 маркийн автомашины зай дэлбэрсэн бололтой хойд тал нь тэр чигтээ шатсан байсан. Мөн гал хажуу тийшээ шилжиж бас нэгэн машиныг шатаасан байсан юм.

“Машин шатаж байна” гэсэн дуудлагаар нийслэлийн онцгой байдлын газрын гал унтраах ангийнхан яаралтай арга хэмжээ авч, галыг бүрэн унтраасан байдаг.

Одоогоор юунаас болж машин шатсан талаарх шинжээчийн дүгнэлт гараагүй байна. Харин дээрх приус 30 маркийн машины эзэн ихэд эмзэглэж байна.

Учир нь хэн нэгний санаатай үйлдэл байж магадгүй. Түүнээс машины зай дэлбэрээгүй байх. Худалдаж аваад сар ч болоогүй шинэ машин дэлбэрнэ гэж байхгүй. Өөрийнхөө нэр дээр ч шилжүүлж амжаагүй байхад шатчихлаа.

Машины хойд талын хоёр дугуйнаас бөөрөнхийлөөд шатааж байсан цамц мөн машины хажууханд нь тарваганы мах хүртэл олдсон. Бүгдийг нь шинжлүүлэхээр өгсөн. Гэтэл гадуур худлаа цуурхал мэдээлэл тарсанд харамсч байна хэмээн ярьжээ.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ZOCHIN  2018-09-19 13:30:33
    TAVICHIHSAN BAIHDAA SHATAH UU ..IH MEDEH EE..
    220.235.108.231
    Мэдэгдсэн Хариулах
  • lol 2018-09-19 08:47:25
    japand xeden jil yawsan komissiin mashin shine baixuu...prius ugaasaa tsaxilgaanaasaa gal alddaad shataad bdg.
    66.181.186.93
    Мэдэгдсэн Хариулах