Галт зэвсэг ашиглаж танхайрсан залуусыг шүүх хурал хойшилжээ
 
Одоогоос хоёр жилийн өмнө Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг “Элит” хотхонд айлд мөрийтэй тоглож байсан залуус руу галт зэвсэгтэй этгээдүүд халдаж үймээн дэгдээсэн, бусдын биед гэмтэл учруулсан хэрэг гарч тухайн үедээ шуугиан тарьж байв.

Олныг цочирдуулсан энэ хэрэгт эрүүгийн гэмт хэрэгтнүүд дундаа “шош” хочит Н.Ариунгэрэл, Б.Насандэлгэр, Л.Алтанхуяг, Н.Билэгтбаатар, М.Амартүвшин, С.Галбадрах, Д.Алтангадас нарыг сэжиглэж, цагдаагийн байгууллагаас саатуулан шалгасан байдаг.

Тэгвэл тэдэнд холбогдох анхан шатны шүүх хурал өнгөрсөн зургадугаар сард Хан-Уул дүүргийн шүүхэд болж гэмт этгээдүүдэд 6-11 жилийн ял тус тус оноосон.  Шүүхээс Н.Ариунгэрэлд найм, Л.Алтанхуяг, С.Галбадрах нарт зургаа, М.Амартүвшинд долоо, Н.Билэгбаатарт 11 жил хорих ялаар шийтгэж Д.Алтангадасыг нэг жилийн хугацаагаар тэнсэн харгалзах ялаар шийтгэсэн билээ. 

Тэгвэл тэдний давж заалдах шатны шүүх хурал өчигдөр болох байсан ч прокурорын хүсэлтээр ирэх сарын 02-ныг хүртэл хойшлуулсан байна.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.