Улс төрийн намууд багш нарын цалинг нэмэх боломжтой гэж үзэв
Ардын багш нарын ажил хаялтыг дэмжиж байгаагаа илэрхийлж МАХН, МНН, ИЗНН, МҮАН-ын удирдлагууд өнөөдөр мэдэгдэл хийлээ.

Тэд мэдээллийн эхэнд багш нарын тэмцэл хоёр жилийн турш үргэлжилж байна. Энэ тэмцэл МҮЭ, Засгийн газар цалин нэмэхийг судлах хүрээнд зогсож байгаад бид дэмжихгүй байна. Тиймээс бид багш нарын тэмцлийг дэмжиж байгаа онцолсон юм.  

Улс төрийн намуудын мэдэгдэлд  “Монголын багш нар цалингаа нэмэгдүүлэх гэж олон сар тэмцлээ. Багш нар цалинг 10-20 хувь нэмснээр багш, эмч нарын амьдралын хүнд асуудлыг шийдвэрлэж чадахгүй.

Цалингийн ангиллаар хамгийн бага цалинтай багш нар өр ширэнд баригдаж, ажил хаяхаас өөр аргагүй болсныг удаа дараа сануулж байсан. Эрх баригчид багш нарын хөдөлгөөнийг саармагжуулах уйваагүй үйлдэл хийснийг манай намууд буруутгаж байна.

Багш, эмч нар олон жил бүсээ чангалж явсан. Энэ нь багш нарын буруу биш. Багш нар зохион байгуулалтай тэмцэж байгаа нь өнөөгийн төр нийгэм эдийн засгаа зохион байгуулж чадсаны илрэл. 

Багш, эмч нарын цалинг нэмэх үндэслэл байгаа. Байгалийн баялгийг ард түмэнд хүртээж, багш, эмч нарын цалин нэмэх хэрэгтэй.  Бидний тавьж байгаа ажил хэрэгч саналыг сөрөг хүчний тавьж байгаа шаардлага гэж мунхаглан үзэх бус ажил хэрэг болгохыг хүсч байна” гэв. 
 
О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2018-09-19 19:30:29
    Үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд ард түмэн хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг олигархууд хайрладаггүй юм
    202.9.42.18
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-09-19 17:22:41
    Худлаа донгодоод. Хаанаас ямар мөнгө гаргах гээд байгаа юм бэ? Цалин нэмээд инфляци юмны үнэ дагаад өсвөл яах вэ? Шинжлэх ухаанч судалгаатай юм яриач.
    165.91.13.249
    Мэдэгдсэн Хариулах
  • хуульч 2018-09-19 09:30:12
    Алаагүй байхад үнэг сайхан гэж ""ЗАСГИЙН ЭРХ АВААГҮЙ БАЙХДАА ЮУ Ч ГЭЖ ДОНГОДОЖ БОЛНО БОЛНО ????
    202.9.42.116
    Мэдэгдсэн Хариулах
  • !!! 2018-09-19 08:55:23
    Za Ta nar DUT za ta nartai nargui Nar garna !
    49.0.137.164
    Мэдэгдсэн Хариулах
  • Лхавгадорж 2018-09-19 08:15:50
    дэлхийд байхгүй нийгмийн шинэ тогтолцоог зөвхөн Монголчууд гаргаж ирж чадна, одооны тогтолцоо мухардалд орсон, аль ч нам хэрэггүй, та нар ч хэрэггүй
    103.212.117.39
    Мэдэгдсэн Хариулах