“Эрчим” клуб Непалийн багтай тэнцсэнээр тэмцээнээ цааш үргэлжлүүлэх эрхтэй боллоо
Азийн хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын тэмцээний хэсгийн тоглолтууд явагдаж байгаа билээ. Тэгвэл манай улс анх удаа тус тэмцээний нэг хэсгийг өөрийн эх орондоо зохион байгуулах эрх авсанаар “С” хэсгийн тоглолтыг эх орондоо амжилттай зохион байгууллаа.

Харин энэ тэмцээнд манай улсаас Үндэсний супер лигийн долоон удаагийн аварга Дулааны Цахилгаан Станц-IV” ТӨХК-ийн “Эрчим” баг эх орноо төлөөлөн өрсөлдөх эрх авсан юм. Ингээд энэ хэсэгт Монголоос гадна Камбож, Непал улсын багууд сугалаа таарч тоглосон. Хэсгийн эхний тоглолт тавдугаар сарын 1-нд Непал болон Камбожийн багийн хооронд болж 6:3-ын харьцаатай “Манан”багийн ялалтаар өндөрлөсөн. Харин манай “Эрчим” клубын тухайд тавдугаар сарын 3-нд Камбожийн “Свейрин”-тэй, тоглож 3:1-ийн харьцаатай ялалт байгуулсан билээ. Уг тоглолтод Эрчим багаас хагас хамгаалагч С.Гал-Эрдэнэ хет-трик хийж багаа ялалтанд хүргэсэн. Тэгвэл өчигдөр хэсгийн сүүлийн тоглолтоо Непалийн “Манан” багийн эсрэг хийж 0:0-ийн харьцаагаар хуурай тэнцсэн. Ингээд нэг хожил, нэг тэнцээ гэсэн үзүүлэлттэй ч Непалийн “Манан” баг гоолын зөрүүгээр хэсгээ тэргүүлж манай “Эрчим” баг хэсгийн хоёрдугаар байраар шалгарч цаашид өрсөлдөх эрхтэй болсон юм.

Энэхүү тэмцээний “А” болон “В” хэсгийн тоглолтууд тавдугаар сарын 6-11-нд Шри Ланка болон Филиппинд болох бөгөөд хэсэг тус бүрээс шалгарсан нийт зургаан баг хоёрдугаар шатанд өрсөлдөх учиртай юм. Ингэхдээ сугалаагаар хоёр хэсэгт хуваагдаж тоглох бөгөөд хэсгээ тэргүүлсэн хоёр баг ирэх есдүгээр сарын 24-нд Азийн хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгчийн цомын төлөө өрсөлднө. Шигшээд шалгарсан хоёр багийн хувьд 2015 оны Азийн хөлбөмбөгийн холбооны цомын тэмцээнд шалгарах юм байна.
Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.