Татвар тойрсон асуудал
Хөрөнгө оруулалт саарч валютийн ханш тасралтгүй өссөн, энийг дагаад хүмүүсийн худалдан авах чадвар буурч байгаа энэ цаг үед цөөнгүй бэрхшээл тулгарч байгааг татвар төлөгчид хэлж байгаа. Эдгээр асуудлуудын заримаас дурдая.

Монгол улсад үйл ажиллагаагаа явуулж байгаа нийт 1560 гаруй аж ахуйн нэгж байгууллагыг шалгахад 830 гаруй буюу хоёр компанийн нэг нь НӨАТ-н падаан хуурамчаар бичиж татвараас зайлсхийсэн байсан. Мөн НӨАТ-н падаан хийдэг 90 гаруй аж ахуйн нэгжийг олж тайлан хийж эрхийг нь түдгэлзүүлсэн гэж Татварын ерөнхий газар мэдэгдсэн. Хуульд зааснаар 165 сая төгрөгийн татвараас зайлсхийсэн хуулийн этгээдийг шүүхэд шилжүүлээд байгааг ч Татварын ерөнхий газрын дарга Батмагнай өнгөрсөн оны сүүлчээр мэдэгдэж байлаа. Энэ бол өнөөдөр татвар төлөгч, төлүүлэгч хоёртой аль алинтай нь холбоотой асуудал.

НӨАТ-с зайлсхийдэг, бултдаг, бултсаар байгаа ийм үйлдэл нь саяхных бас сүүлийн ганц хоёр жилийн асуудал биш. Мөн Шинэчлэлийн засгийн газар ч дөнгөж илэрүүлж эхлээд  байгаа ажил биш гэж хэлж байсан. Эдийн засаг тэлж орлогжиж хөрөнгөжсөн цаг үеэс мөнгөний ханш унаж орлого зарлага хэдэн арван сая төгрөгөөр яригддаг болсноос хойш аж ахуй нэгжүүд энэ төрлийн татвараас зайлсхийх аргыг эрэлхийлэх болж арга нь нарийссан гэж мэргэжлийн хүмүүс тайлбарлаж буй. Ингэж явсаар өнөөдөр хоёр байгууллагын нэг нь НӨАТ-с их бага хэмжээгээр зайлхийх болж, тиймээс ч ихэнх аж ахуй нэгж татвараас зайлсхийж хоёр тайлан гаргадаг.

Улсын мөрдөн байцаах газарт 300 гаруй аж ахуйн нэгжийн удирдлагад нэмэгдсэн өртөгийн албан татварын падааныг хуурамчаар үйлдсэн хэргээр Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж талаар Улсын Мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн мөрдөн байцаагч, цагдаагийн хошууч Н.Энхбат хэлсэн юм.  Нийт эдийн засгийн 60 гаруй хувь нь далд явдаг гэсэн мэдээлэл ч бий.

2006 онд батлагдсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулиар 10 сая төгрөгнөөс дээш орлоготой аж ахуй нэгж энэ төрлийн татварыг төлдөг. Хууль батлагдаж байх цаг үеийн аж ахуй нэгжийн орлогыг найман жилийн дараах эдийн засаг тэлсэн энэ цаг үетэй харьцуулахад дэндүү бага гарна. Тиймээс ч тухайн үед нэмэгдсэн өртөгийн албан татварыг  10 сая төгрөгийн орлоготой аж ахуйн нэгжүүдэд ноогдуулж байлаа. Харин өнөөдөр гудамжинд ажиллаж байгаа ТҮЦ, жижиглэнгийн бараа зардаг хувь хүний сарын орлого 10 сая төгрөгт хүрсэн, мөн үйл ажиллагаагаа тогтмол эрхэлдэггүй ч ганц удаа 10 сая төгрөгийн тендер авч ажиллаж байгаа байгууллага хүртэл  нэмэгдсэн өртөгийн албан татвар төлөгч болдог байна. Тэдний орлого тогтмол ч бай, үгүй ч бай 10 сая төгрөгт хүрсэн, ашиг нь хэд ч байсан хамаагүй нэмэгдсэн өртөгийн албан татвар төлөгч болдог. Ийм байдлаар цаг хугацаа эдийн засгийн хөгжлийн  адилаар шинэчлэгддэггүй хууль байгууллагуудыг хуурамч тайлан гаргахад хүргэж байна гэхэд хилсдэхгүй. Гэхдээ энэ асуудлаараа хуурамч тайлан гаргаж нэмэгдсэн өртөгийн татвараас зайлсхийсэн албан байгууллагуудын хууль бус үйлдлийг өмөөрөх гэсэнгүй. Нэг хэсэг нь хуулиас гадуур үйлдэл хийж хэрэгтэн болдог, нөгөө хэсэг нь хэдэн жил дамнан ажиллаад ч далд эдийн засгийг ил болгож чадаагүй энэ нөхцөл байдлын гол гогцоо хаана нь тайлагдахыг хүлээсээр.

Өнөөдөр ч энэ асуудал яригдаж байгаа. Энэ оны эхний улиралд нэг их наяд 400 сая төгрөг улсын төсөвт төвлөрүүлэхээс дөрөвны нэгийг нэмэгдсэн өртөгийн албан татвараас бүрдүүлнэ гэж тооцож байсан. Гэвч 25 хувь нь тасалдсан байх жишээтэй. Ингээд ярьвал нэмэгдсэн өртөгийн албан татвар давсан олон асуудал бий. Энэ асуудлуудаас гарахын тулд татварын тогтолцоонд өөрчлөлт оруулах ёстой гэдгийг мэргэжилтнүүд хэлдэг. Учир нь нэмэгдсэн өртөгийн татварын хуулиар наад захын жишээ гэхэд  хууль бус үйлдлүүд гарах болсон учраас өөрчлөх шинэчлэх цаг нь болсон хэмээн тайлбарлаж байна.
 
Ямартай ч нэмэгдсэн өртөгийн татварын ноогдуулах орлогын хувь хэмжээг өсгөж 50-иас 200 сая төгрөгт хүргэх хуулийн төслүүдийг УИХ, Засгийн газрын гишүүд боловсруулаад буй. Энэ хавар татварын багц хуулийг хэлэлцэх үеэр нэмэгдсэн өртөгийн татварын хуульд чухам ямар өөрчлөлт орох нь тодорхой болох юм.
С.Саранзаяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2014-05-16 03:48:32
    Бүх иргэн ААН хуулийн этгээд НӨАТ төлөгч болохгүй бол дахин хуурамч падан яригдана үйл ажилгаа явуулж байгаа цөөхөн хэдэн ААН байгуулга дарамтанд орж байна,
  • zochin 2014-05-15 11:28:13
    Manaih chig hun am bagatai, jijig zah zeeltei, uildverlej bayalag buteedeggui hereglech ulsad ene bol hereggui tatvar. Zugeer l tusuv burduuleh gesen zasgiin deerem. Jinhene utgaar ni manai ediin zasagt oruulj ireegui zuil
  • Зочин 2014-05-15 05:23:41
    Үнэхээр НӨАТ-ын татварыг өөрчлөхгүй бол ААН байгууллагууд дарамтгүй ажиллах бололцоо алга 10 биш 50 -200 сая бүүр ч биш харин хүн бүр НӨАТ төлөгч болбол НӨАТ-НӨАТ- өө хагаад асуудалгүй болно харин гадуур гүйлгээ хийхэд түлш утасны төлбөрөөс гадана өргөн