Улаанбаатар хотоос баруун чиглэлд гарах хөдөлгөөнийг хаалаа
Өчигдөр шөнөөс эхлэн нутгийн ихэнх хэсгэээр цас орж, цасан шуурга шуурч замын нөхцөл байдал хүндэрч байна. Өнөөдөр Сэлэнгийн нутаг, Өвөрхангайн хойд, Булганы өмнөд, Төв аймгийн баруун хэсгээр ахиухан хэмжээний цас орж, цасан шуурга шуурч, зам даваа хаагдах, тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэлтэй, үзэгдэх орчин хязгаарлагдмал байна.

Нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотойгоор иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Улсын онцгой комиссын даргын тушаалаар өнөөдрийн /2018.09.20/ 17:00 цагаас маргааш өглөөний 09 цаг хүртэл хугацаанд Улаанбаатар хотоос баруун чиглэлд гарах бүх хөдөлгөөнийг хязгаарлалаа.

Түүнчлэн өнөө шөнө Хэнтийн өмнөд, Сүхбаатарын баруун хэсгээр, маргааш өдөр Дорнод, Сүхбаатарын зүүн хэсгээр цасан шуурга шуурах төлөвтэй байгаа тул иргэд та бүхэн онцыг шаардлагаггүй бол хөдөө, орон нутгийн замд зорчихгүй байх, шаардлагатай тохиолдолд тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, өвлийн дугуй, шатахууны нөөц, дулаан хувцастай зорчихыг анхааруулж байна.

Х.Хулан

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2018-09-21 02:00:59
    Зам хаах биш автотээврийн хэрэгсэл нэвтрэх боломжгүй саадыг арилгах үүрэгтэй шүү дэээ.