БНСУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

БНСУ-ын Засгийн газраас 2019 оноос эхлэн суралцах Бакалаврын зэрэг олгох дөрвөн жилийн тэтгэлгийн сонгон шалгаруулалтыг зарлажээ. БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамаар дамжуулан сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт гаргагчдын материалыг 2018 оны аравдугаар сарын 01-05-ны хооронд Элчин сайдын яамны байранд хүлээн авна. Тус хөтөлбөрт нийт гурван хүнийг сонгон шалгаруулах юм байна.

Тавигдах ерөнхий шаардлага:
 

  • 2019 оны гуравдугаар сарын байдлаар ахлах сургууль төгссөн байх
  • Монгол Улсын харъяат иргэн байх
  • 25 нас хүрээгүй байх(1994.03.01-нээс хойш төрсөн)
 

Дэлгэрэнгүй мэдээллийг БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас авна уу. Холбогдох дугаар 7007-1020, (E-mail) kormg_cul@mofa.go.kr, веб хуудас http://overseas.mofa.go.kr/mn-mn/brd/m_293/view.do?seq=758693,

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.