Намрын чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг тогтоов
УИХ-ын дарга М.Энхболд өнөөдөр захирамж гаргаж, УИХ-ын намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг тогтоолоо.  Уг захирамжаар намрын чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг доор дурдсанаар тогтоосон байна.

Үүнд:

1/Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулийн төсөл;
2/Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төсөл;
3/Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төсөл;
4/“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэлийг батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
5/Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
6/Аж аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
7/Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
8/Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
9/Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл;
10/Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
11/Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
12/Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл;
13/Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл;
14/Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл;
15/Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл;
16/Улс төрийн намын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
17/Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
18/Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
19/Нөхөн үржихүйг дэмжих зохицуулалтын тухай хуулийн төсөл;
20/Эрүүгийн хуульд  нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
21/Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
22/Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн төсөл;
23/Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
24/Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
25/бусад.

Мөн энэ захирамжид зааснаас бусад хэлэлцүүлгийн шатанд байгаа болон намрын ээлжит чуулганы явцад хууль санаачлагчаас УИХ-д өргөн мэдүүлсэн хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслүүдийг ээлжит чуулганаар хэлэлцүүлэх асуудлыг тухайн бүрд нь Улсын  Их Хурлын даргын Зөвлөлөөр хэлэлцүүлэн шийдвэрлэж байхаар тогтоожээ.

Түүнчлэн намрын чуулганаар хэлэлцэх асуудлын бэлтгэл хангахыг Байнгын хороодын дарга нар болон Улсын Их Хурлын Тамгын газарт тус тус даалгасан байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • bold 2018-09-21 13:54:14
    yrdax xel am xiij bsan ( Offshortngyyd bolon xel amand orooltsoldson ylsiin ix xyrliin nöxdvvded ) exleed anxaarlaa xandyyl .1072 xywitsaag sergeex tald arga ...
    93.221.178.148
    Мэдэгдсэн Хариулах
  • Amar 2018-09-21 12:48:10
    Мундаг хуулиуд байна. Зөв хө.
    202.179.24.174
    Мэдэгдсэн Хариулах