С.Мөнхчулуун: “Ноцтой мэдээ” сонинг хэн захиалж, хэвлүүлж тараалгасныг шалгуулж байна
 Нийслэлийн МАН-ын бага хурал Хүүхдийн ордонд халуухан ширүүхэн үргэлжилж байна. Өглөөнөөс хойш хуралдснаас хойш гурван удаа завсарлаж оров. Үдээс хойш санал хураана гэсэн боловч одоогоор саналт хураалт явагдаагүй байна.

Харин хурлын үеэр Ноцтой мэдээ сонины эрхлэгч С.Галсансүх хэсэг хүмүүсийн хамт ирж сониноо тарааж үймээн дэгдээв.

Тус сонин дээр МАН-ын эсрэг хотын дарга С.Батболдын талаарх гүтгэлэгийн шинжтэй мэдээллийг гаргасан байгаа бөгөөд намынхан нь дотроосоо санаатай худлаа мэдээлэл тараасан гэж үзэж буй.

Энэ талаар хурлыг даргалж буй, НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулуун мэдээлэл хийлээ. Тэрбээр “Энэ сонины талаар би мэдээлэл хийсэн. Нийслэлийн  МАН-ын бага хуралтай холбогдуулж 12 хуудас бүхий “Ноцтой мэдээ” сониныг бэлтгэн гаргах гэж байна гэсэн мэдээлэл авсан юм. Намын хурлын өмнө гишүүд болон үүрийн хурлын гишүүдэд тараах зорилго агуулсан байжээ.

Гэтэл өнөөдөр хурлын үүдэн авчирч гишүүдэд тараалаа. Мөн гэр хорооллын хөдөлгөөний хүмүүсийг авчирч жагсаал зохион байгуулав.  Энэ сонин дээр хотын дарга руу их дайрч давшилж гүтгэлэгийн шинжтэй зүйл их бичсэн байгаа юм. Улс төрийн зорилготой ийм сонин тарааж байгаад харамсч байна.

Үүнийг АН-аас хийгээгүй байх. Өнөөдрийн хуралтай холбоотой дотроосоо гаргасан байх. “Ноцтой мэдээ” сонин их хэмжээгээр тарааж байгаа учраас бид цагдаагийн байгууллагад хандлаа. Хэн захиалга өгч ийм материал бэлтгүүлж, их хэмжээгээр хэвлүүлж гаргасныг шалгуулж, эзнийг нь олно” гэлээ.

О.Сайхан
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2019-01-21 01:47:01
    Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулж параламентаа 2 танхимтай болгож төрд ард түмэн хяналт тавихгүй бол мухардалд орлоо эсвэл ёрөнхийлөгчийн засаглалтай бол...
    202.9.43.114
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2018-09-26 03:58:58
    Nam dotorh urvagchdaasaa salaach ee. Namaasaa hediig hoochih. Tegvel urvahgui
    202.126.89.246
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2018-09-22 06:18:11
    ЭНЭ ЯАСАН СОЛИОРДОГ НОВШ БЭ... СОНИНЫ ГАЗАО ЮУ НИЙТЭЛЖ ХААНА ХЭНД ХҮРГЭХЭЭ ӨӨРСДӨӨ МЭДНЭ. ЧИ, ТАНАЙ МАН ДАРАНГУЙЛАГЧ ЮМ УУ...
    202.126.89.32
    Мэдэгдсэн Хариулах
  • !!!! 2018-09-22 04:26:39
    Ene erguu gar chi ooroo ooroosoo aldaa dogoldloo hai ter tanhai Selem erguuldeg duugeesee hai tegeed teriigee darui ZAS busdiin tolgoi deerhi ows yahaw aan med...
    66.181.189.161
    Мэдэгдсэн Хариулах
  • Songogch 2018-09-22 03:50:18
    Za Jenko.l bna dag .Hujaad durgui humuusel bna.Jenko yalsan bna.Huurhi erh barij bga nami.g hagalj chaddag sain horchin yuma.Jenko ta aguu yuma.
    64.119.22.94
    Мэдэгдсэн Хариулах
  • ZOCHIN  2018-09-21 16:14:02
    SONIN YAH VE.OORSDIINHEE BURUU UILDLUUDIIG ZASAA CH EEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEE. 60 TERBUMIINHAAAAAAAAAAAAN
    220.235.127.144
    Мэдэгдсэн Хариулах
  • Amar 2018-09-21 13:48:57
    Сонин хураадаг коммунист хаанаас гараад ирэв ээ.
    202.179.27.105
    Мэдэгдсэн Хариулах
  • ganaa 2018-09-21 12:32:31
    50 хол гарч яваа гомо мөнхөө ахдаа дүү нараас нь хандаж хэлх үг. хүний бэлгийн чиг хандалага ямарч ббайж болно гэхдээ энэнээсээ болж тэнэгээ гайхуулж болохгүй
    66.181.184.53
    Мэдэгдсэн Хариулах
  • Дарханыхан 2018-09-21 12:11:00
    АТГ-ынхан ХАЯНХЯРВАА, НАСАНБАТ, ГАНБАЯР гэсэн нэрийн дор Х-Н-Г гурвалсан газрын авилгалын том сүлжээ байдгийг мэдсээр байж яагаад дуугүй байгаад байна аа.
    202.131.7.74
    Мэдэгдсэн Хариулах
  • ооо 2018-09-21 11:12:34
    kkk МАХН тараасан юм биш үү
    202.21.101.130
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-09-21 11:01:12
    сумьяабазар дагвадоржийн менгеер хэвлуулж тараасан
    202.9.43.164
    Мэдэгдсэн Хариулах
  • !!!!! 2018-09-21 10:40:18
    Ene Monkhchullun biluu ih budlianii ezen baigaa yum daa! neg ih guldiichiheed zogsoj baigaag ni ! harwaas huiten zariatai !!!
    49.0.137.164
    Мэдэгдсэн Хариулах