Д.Сумъяа аварга цолоо хамгаалж чадах уу?

Жүдо бөхийн 2018 оны  насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжлэн явагдана. Өнөөдөр хуваарь ёсоор эмэгтэйчүүдийн 57, эрэгтэйчүүдийн 73 кг-ын жингийн барилдаанууд явагдаж, медалийн эзэд тодрох юм.

Энэ өдөр манай тамирчдаас эмэгтэйчүүдийн 57 кг-д Монгол Улсын гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар, олимпийн мөнгө, ДАШТ-ий алт, хүрэл медальт Д.Сумъяа, залуу тамирчин Л.Энхрийлэн нар хүч үзнэ.

Тэмцээний “А” хэсгийг тэргүүлэн барилдах Д.Сумъяа эхний тойрогт гоц мөргөх бол хоёрдугаар тойрогт Серби-Испанийн тамирчдийн аль ялсантай хүч үзнэ. Түүний хувьд Бакуд дэлхийн аварга цолоо хамгаалах зорилготой очоод буй юм.

Мөн энэ жинд өрсөлдөх Л.Энхрийлэн эхний шатанд гоц мөргөж, дараагийн тойрогт Узбекистан-БНСУ-ын  жүдочдийн ялсантай нь барилдах аж.

Тэгвэл эрэгтэйчүүдийн 73 кг-д МУГТ, ОУХМ Г.Одбаяр, залуу тамирчин Ц.Цогтбаатар нар тус тус зодоглоно. Г.Одбаяр "B" хэсгийг тэргүүлэн барилдах бөгөөд эхний тойрогт гоц мөргөжээ. Тэрбээр хоёрдугаар тойрогт Герман-Бельгийн тамирчдийн ялсантай барилдана.

Ц.Цогтбаатар мөн эхний тойрогт гоц мөргөж, дараагийн шатанд Итали-Узбекистаны жүдочдийн ялсантай нь хүч үзэхээр болжээ.
 
Хэсгийн барилдаанууд манай цагаар 14:00 цагт эхлэх бол, шигшээ барилдаанууд 20:00 цагт эхэлнэ. 

Б.Од

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • argagyi saihan abraga?... 2018-09-22 12:40:20
    abraga hynees abraga hyselt dagadag yum!tiimees ter dee!!!!!
    148.60.92.227
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-09-22 11:45:04
    ах нь энэ жудо бөхийн хоёр сурвалжлагчийн үгийг сонсоод дургүй хүрээд байнаа миний хүүхдүүд тамирчинтай нь ,шүүгчтэй нь,талбарлагчаачтай дуусгаад өгөөч ах нь гу...
    182.160.37.93
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-09-22 10:54:23
    урнаа,хэрлэн,сумьяа,цэндочир ,одбаяр нартаа их баярлалаа. агуу бөхчүүд шүү та нар
    182.160.37.93
    Мэдэгдсэн Хариулах
  • Ганзо 2018-09-22 04:02:36
    асуудалгүй биз дээ. гэхдээ бид нар их юм хүсдэг болжээ. ямар ч л байсан медаль авнаа
    202.126.89.67
    Мэдэгдсэн Хариулах