Өнөөдөр нийслэлд 12-14 хэмийн дулаан байна
Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас орж, хүйтэн байх боловч бусад нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарна.

2018 оны 09 дүгээр сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаар: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Дорнод-Дарьгангын тал нутгаар 7-12 хэм, Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 11-16 хэм,  Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 19-24 хэм, бусад нутгаар 15-20 хэм дулаан байна.

Улаанбаатар хотод:  Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 12-14 хэм дулаан байна.
 
2018 оны 09 дүгээр сарын 24-нөөс 09 дүгээр сарын 28-ныг хүртэлх
цаг агаар

Энэ сарын 24-нд буюу маргааш баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 25-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 26, 27-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи 24-нд Алтайн салбар уулсаар, 25-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар секундэд 14-16 метр, 26-нд ихэнх нутгаар, 27-нд говь, талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч цасан болон  шороон шуурга шуурна.

Хугацааны эхээр дулаан байх боловч 25-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 26-нд ихэнх нутгаар сэрүүсч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндий, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан, Алтайн өвөр говь, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 15-20 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, өдөртөө 10-15 хэм дулаан байна.
 
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.