Японы сүмо бөхийн намрын барилдаан 15 дэх өдрөө үргэлжилж, ёкозуна Хакухо өчигдөр сүмогийн хоёр дээд амжилтыг нэгэн зэрэг тогтоолоо.
Өдгөө 33 настай Хакухо өчигдөр озеки Гоедог ялж, 14 даваа, ямар ч унаагүй болсноор намрын барилдаанд түрүүлэх нь тодорхой болжээ.
Ингэснээр тэр Японы эзэн хааны цомыг 41 дэх удаагаа хүртэж, дээд зиндаанд 1000 дахь ялалтаа байгуулсан гэх хоёр дээд амжилтыг нэгэн зэрэг тогтоож чадсан байна.
Ийнхүү дээд зиндаанд түрүүлсэн тоогоор Хакухогийн ард 32 түрүүтэй Тайхо их аварга жагсч байгаа бол дээд зиндаанд хамгийн олон ялалт байгуулсан дараачийн бөх нь 2011 онд зодог тайлсан, 879 ялалттай озеки Кайо болж байгаа аж.
Гэмтлийн улмаас таван тэмцээн дараалан түрүүлж чадаагүй байсан Хакухо энэ оны анхны түрүүгээ ийнхүү авч байна.
“Нас явахын хэрээр миний гэмтэж бэртэх нь амархан болоод байгаа. Тийм учраас би энэ түрүүг авахдаа ингэж их удлаа. Энэ түрүү миний хувьд их үнэ цэнэтэй юм” гэж тэр тэмцэээний дараа ярьжээ.
О.Сайхан
Оллоо.mn