Зайсанд байрлалтай томоохон дэлгүүрүүдээр явж хулгай хийдэг эмэгтэйчүүд байна
 
Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Зайсанд байрлалтай томоохон дэлгүүрүүдээр явж хулгай хийдэг эмэгтэйчүүдийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ.

Тухайлбал, хувцас барааны дэлгүүрээр явж эд зүйлс хулгайлдаг бүлэглэл байдаг юм байна. Тэдний хувьд ганган дэгжин хувцалсан бөгөөд хэн ч харсан хулгайч гэж хэлж, хардахааргүй тийм гоё хээнцэр эмэгтэйчүүд байдаг аж. Үнэтэй эдлэл зүүсэн, үнэтэй брэндээр гангарсан эмэгтэйчүүд гэнэ.

Энэ сарын 19-нд нэг нь дэлгүүрээс хулгай хийж байгаад үйлдэл дээрээ баригджээ.

Дэлгүүрийн худалдагч эмэгтэй цагдаад мэдүүлэг өгөхдөө “Энэ эмэгтэй манай салбар дэлгүүрүүдээр явж хулгай хийсэн байсан. Нийт 5 сая төгрөгийн хувцас хулгайлсан. Хулгай хийж байгаа бичлэг нь бий. Тэр бүгдийг нь цагдаагийн байгууллагад зураг хөрөгтэй нь өгсөн. Харин өнөөдөр өөрөө баригдлаа. Нийлж хулгай хийдэг эмэгтэйчүүд байдаг юм билээ. Өдөрт тэдэн сая төгрөгийн бараатай орж ирнэ шүү гээд салаад явдаг гэсэн. Хүний эд зүйл хулгайлахдаа ичихгүй, эмзэглэхгүй байгаа эдгээр эмэгтэйчүүдээс болгоомжил. Бас болоогүй, хүний хохирол барагдуулж өгөхгүй байж, цагдаад битгий хэлээч гээд гуйгаад байсан” хэмээн мэдүүлжээ.

Ийнхүү бүлэглэн үнэтэй бараа бүтээгдэхүүн зардаг дэлгүүрүүдээс хулгай хийдэг бүсгүйчүүдээс болгоомжлохыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. 
 
О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин  2018-09-30 07:13:04
    царай зүсийг нь сайн харуулж байвал ард иргэд таниад сэрэмжтэй байна биз дээ,
    64.119.19.99
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин  2018-09-24 07:28:52
    хулгайч нартай хатуу тэмцэх хэрэгтэй дээ наадуулын чинь хүүхдүүд бас хулгай болно монголчууд бүгд хулгайч боллоо яанаа
    59.153.113.86
    Мэдэгдсэн Хариулах
  •  2018-09-24 06:29:23
    газар дээр нь алаад хаяж зургаараа л заргалд.
    150.129.140.159
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-09-24 04:45:07
    ийм хэрэгтэнүүдийг хууль ёсоор шийтгэхгүй өршөөгөөд тэнсэн торгууль өгөөд байвал улам бүр даамжирна. Мэдээж мөнгө өгөөд салах байх дөө
    203.91.114.244
    Мэдэгдсэн Хариулах
  • TJ 2018-09-24 01:07:33
    Одоо цагдаа нар наад хүүхнүүдтэй чинь буудалд хоноод л суллаад явуулна гээд боддоо.
    202.55.191.130
    Мэдэгдсэн Хариулах
  • zev 2018-09-23 13:19:37
    Наадуулаа нэр устай нь гаргаад харуулаад өгөөч ээ, яасан цагаандаа гарсан балиар оркууд вэ?
    66.181.160.10
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-09-23 13:19:01
    камер байсаар байхад хэдэн сая хүртэл давруулаад байх хэрэг юү байсийн.
    103.57.95.160
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2018-09-23 12:22:35
    zurag nertei ustai ny taviachee
    98.228.96.94
    Мэдэгдсэн Хариулах
  • tttt 2018-09-23 12:05:06
    ked bn be?
    202.21.106.115
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2018-09-23 12:02:11
    tegeed zurgiig n ner ustai n zarlaach, gargaach, uhsendee hunii erh gej surjignej nuudag bnaa, tegeed ted nariig chini yaj tanihiin be, orj irsen busgui buhniig...
    202.9.42.24
    Мэдэгдсэн Хариулах