Их аварга Хакүхо М.Даваажаргал 41 дэх түрүүгээ авлаа

Японы мэргэжлийн сүмогийн намрын тэмцээн буюу Аки башё тун сонирхолтой болж өндөрлөв. Энэ башё сүмогийн түүхийг баяжуулсан гэж болно.

Учир нь сүмогийн олон дээд амжилтыг тогтоогоод байгаа Хакүхо их аварга 40 дэх түрүүгээ авснаас хойш таван башёгийн дараа нэг ч уналгүй түрүүлэхдээ сүмогийн түүхэнд дээд амжилт тогтоож 41 түрүү бас 1000 дахь даваагаа авсан давхар амжилт нь хосгүй юм.

Халхын хүчтэн тэрбээр тэмцээний 14 дэх өдөр түрүүлэх болзлоо хангасан бол сүүлчийн өдөр нутаг нэгт ёкозүна (аварга) Какирюүг давснаар босоо аварга гэдгээ дахин нотлов.

Энэ тэмцээнийг сонирхолтой болсон гэдэг нь аварга арслангууд тэмцээн дуустал амжилттай цолныхоо хэмжээнд барилдсанд байгаа гэж сүмогийн тайлбарлагчид хэлж байв.

Монгол сүмочдоос Тамаваши Б.Мөнх-Оргилоос бусад нь буюу Ичиножёо А.Ичинноров, Таканоива А.Баасандорж, Чиёошома Г.Мөнхсайхан нар 8-9 даваатайгаар тэмцээнээ дуусгав. Харин Тамаваши Б.Мөнх-Оргил дөрөвхөн даваа авснаар санякү цолоо хадгалж чадсангүй.

Зууны мэдээ
Д.Надмид

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • tand amjilt hysye!abrag aa!! 2018-09-24 13:54:02
    Ikhe abragadaa ylam ikhe amjilt hysye!ta yagaach ygyi barildah tyrslaga garamgai barildaanaaraa yaponchyyd bolon bidniig bayarlyylsaar baih bolno!tand amjilt hy...
    148.60.92.226
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-09-24 04:42:41
    Сайхан аавын сайн хүү байна даа. Аав нь бурхны орноосоо харж баярлаж байгаа даа. Аз жаргалтай сайхан амьдрахыг хүсэе.
    107.3.147.186
    Мэдэгдсэн Хариулах
  • !!!!! 2018-09-24 03:26:22
    Erhii buuruugaa Gozoilgow BI !
    49.0.137.164
    Мэдэгдсэн Хариулах
  • ЗОЧИН  2018-09-24 03:05:42
    МОНГОЛ - ЯПОН ТҮМНИЙ БАХАРХАЛ БОЛСОН ХАКҮХО ДАВААЖАРГАЛДАА БАЯРЛАЖ ТАЛАРХСАНАА ДАХИН ДАХИН ИЛЭРХИЙЛЬЕ .
    66.181.177.191
    Мэдэгдсэн Хариулах