ДАШТ: Манай хоёр бөх өнөөдөр зодоглоно
Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2018 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Азербайжаны нийслэл Баку хотноо өнөөдөр тав дахь өдрөө үргэлжлэн явагдана. Өнөөдөр хуваарь ёсоор эмэгтэйчүүдийн 70, эрэгтэйчүүдийн 90 кг-ын  жингийн барилдаанууд явагдаж, медальтнууд тодрох юм. Манай тамирчдаас эмэгтэйчүүдийн 70 кг-д Цэнд-Аюушийн Наранжаргал, эрэгтэйчүүдийн 90 кг-д Гантулгын Алтанбагана нар хүч үзнэ.

Ц.Наранжаргалын хувьд "B" хэсэгт багтаж, эхний тойрогт Филиппиний жүдочтой барилдахаар оноолт таарчээ. Харин Г.Алтанбагана "A" хэсэгт багтаж, эхний тойрогт гоц мөргөжээ. Тэрбээр хоёрдугаар тойрогт Польш-Израилийн жүдочдийн аль ялсантай нь барилдана.

Тэмцээний хэсгийн барилдаан манай цагаар 14:00 цагт эхлэх бол, шигшээ барилдаан 20:00 цагт эхэлнэ. 

Б.ОД
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2018-09-24 03:07:51
    Manaixanii amjilt yagaad buuraad bgan boldo?
    202.126.89.64
    Мэдэгдсэн Хариулах