“Автомашингүй өдөр”-өөр зам тээврийн ослын дуудлага 40 хүртэл хувиар буурчээ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд /2018.09.22, 23/ Тээврийн цагдаагийн алба нийт 645 дуудлага хүлээн авчээ. Үүнээс зам тээврийн ослын шинжтэй 473 дуудлага мэдээлэл байв. Амралтын өдрүүдэд зам тээврийн осол, хэргийн нөхцөл байдал өмнөх өдрүүдийн нөхцөл байдалтай харьцуулахад харьцангуй тайван байсан бөгөөд “Автомашингүй өдөр”-өөр зам тээврийн ослын дуудлага мэдээлэл 40 хүртэл хувиар буурчээ. Бүртгэгдсэн ноцтой зам тээврийн осол, хэргээс дурьдвал,
 

-2018.09.22-ны өдөр Баянчандмань явах зам, “Эрдэнэ” хүнсний дэлгүүрийн хойд замд марк, улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч нь явган зорчигч 32 настай Б-г мөргөж гэмтээгээд ослын газрыг орхиж явсан хэргийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжилж Sonata-6 маркийн автомашин болохыг тогтоосон байна.

-Мөн 2018.09.23-ны өдөр СБД-ийн нутаг Ногоон нуурын гудамжны замд T.Pruis маркийн автомашины жолооч явган зорчигч С,Н нарыг мөргөж гэмтээсэн бөгөөд тухайн үед явган зорчигч нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцжээ.
 

Гарсан зам тээврийн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 8 осол, унадаг дугуйтай холбоотой 2 осол, мөргөлдөх хэлбэрээр 2 осол, үл хөдлөх зүйл мөргөсөн 1 осол тус тус бүртгэгдсэн байна.  Ослын улмаас 14 хүн гэмтэж бэртсэний 3 нь бага насны хүүхэд осолд өртсөн байна.  Мөн Цагдаагийн байгууллагаас гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 99 зөрчлийг илрүүлэн саатуулж хуулийн дагуу хариуцлага тооцжээ. 

Х.Хулан

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2018-09-24 06:23:24
    Хагас сайнд буурч бүтэн сайнд ихэссэн дүнгээр авч үзвэл 2 өдөрт гардаг осол аваар дүндээ дүн
    202.70.37.2
    Мэдэгдсэн Хариулах