Автомашинаас татгалзаж, унадаг дугуй, алхалтыг дэмжлээ

Дэлхий даяар жил бүрийн есдүгээр сарын 22-нд уламжлал болгон тэмдэглэж ирсэн “Автомашингүй өдөр” боллоо. Нийт 40 гаруй улс орны 1000 гаруй хотод зохион байгуулагдаж буй “Автомашингүй өдөр”-ийг манай улс анх 2009 оноос эхлэн тэмдэглэх болжээ.

Өдгөө найм дахь жилдээ тэмдэглэж байгаа энэхүү өдрийг “Автомашинаас татгалзаж, унадаг дугуй, алхалтыг дэмжье” уриан дор НЗДТГ, НЭМГ, НЦГ-аас хамтран зохион байгуулав. “Автомашингүй өдөр”-т зориулсан урлаг, спортын арга хэмжээний нээлтэнд НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Эрдэнэжаргал, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, ЦЕГ-ын Тээврийн Цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Лхагважаргал, Нийслэлийн цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Л.Амармөрөн, Нийслэлийн Соёл урлагийн газрын Соёлын хэлтсийн дарга М.Мөнхсайхан болон албаны бусад хүмүүс оролцлоо.

Сүүлийн жилүүдэд нийслэл хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөний улмаас хүн амын тоо эрчимтэй нэмэгдэхийн хэрээр автомашины тоо ихсэж, агаарын бохирдлыг нэмэгдүүлэн хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх хүчин зүйлийн нэг болж байна. Тиймээс энэхүү өдрийг тэмдэглэх нь агаарын бохирдол, автомашины хэрэглээг бууруулах, улмаар манай орны төдийгүй дэлхий нийтийн өвчлөл, тахир дутуу болох, нас баралтын тэргүүлэх шалтгааны нэг болж буй зам тээврийн осол гэмтлийг бууруулах, иргэдэд эрүүл амьдралын хэвшил, идэвхтэй хөдөлгөөнийг төлөвшүүлэх замаар халдварт бус өвчлөлийг бууруулах ач холбогдолтой юм.

“Автомашингүй өдөр”-ийн хүрээнд НЭМГ болон харьяа эрүүл мэндийн байгууллагууд иргэд, олон нийтэд автомашинаас татгалзах, унадаг дугуй, явган алхах, дасгал хөдөлгөөнөөр хичээллэх, идэвхтэй хөдөлгөөнийг төлөвшүүлэх тухай мэдээлэл, сургалт сурталчилгааг хүргэж буй бөгөөд “Үзэсгэлэнт Улаанбаатар өртөөт марафон” гүйлтийн тэмцээнд баг болон оролцов.

Мөн энэ өдөр Монголын улаан загалмайн нийгэмлэг, АШУҮИС, Цагдаагийн академи, Төмөр замын дээд сургууль, “Ач” болон “Этүгэн” дээд сургуулийн оюутан залуус, сайн дурын ажилтнууд, гишүүд дэмжигчид баярын жагсаал хийлээ. Нийслэлийн иргэд авто замаар явган зорчиж, хүүхэд хөгшид салхилж зугаалсан “Автомашингүй өдөр”-өөр төв  талбайд “Хүүхэд бүриийг зам тээврийн ослоос хамгаалъя” шохойн зургийн уралдаан, “Хотын соёлыг хогийн савнаас” хөгжөөнт тоглоом, замын хөдөлгөөний аюулгүй байлдлыг сурталчилсан АХА тэмцээн, фитнесс бялдаржуулах, чийрэгжүүлэх төвүүдийн үзүүлбэр, дугуйн парад зэрэг олон төрлийн арга хэмжээ зохион байгуулагдав.

Энэхүү өдрийн гол зорилго нь НҮБ-ын 64 дүгээр Ассамблейн “Дэлхийн замын аюулгүй байдлыг сайжруулах тухай” тогтоолыг хэрэгжүүлэх, автомашины хэрэглээг хязгаарлаж бусад нийтийн тээвэр, унадаг дугуй зэргийг сонгох, явган алхалтыг дэмжих, автозамын түгжрэлээс үүдэлтэй хүн амын дундах бухимдал, цаг алдалтыг багасгах, агаарын бохирдлыг бууруулах, эрүүл аж төрөх орчин нөхцлийг бүрдүүлэн идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих замаар иргэдэд халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, мэдлэг олгох, эрүүл зан үйл төлөвшүүлэхэд оршиж буй юм.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • хязгаараа давжээ 2018-09-24 16:43:09
    улаанбаатарын машины тоо үнэхээр хирээс хэтэрлээ, одоо яаж шийдэх ёстой байдаг юм бол
    202.9.42.40
    Мэдэгдсэн Хариулах
  • Миеэ!!!!! 2018-09-24 07:10:51
    Ажил, гэрийн хооронд явган явмаар л байна, даанч явган явах зам зай муу, бартаатай, зам хөндлөн гарах хэцүү юмаа! ҮЦХүрээлэнгээс өөр тайван алхах газар алга!!
    66.181.160.36
    Мэдэгдсэн Хариулах
    •  2018-09-24 15:04:58
      ҮЦХүрээлэн ч бас аюултай. угутай хүмүүс дайрчих гээд хэцүү
      150.129.140.159
      Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-09-24 06:21:16
    Нэг өдөр явган яв гэж зам хаахад Өчигдөр бүтэн сайн өдөр хотын замууд нам түгжирсэн Өвлийнхээ бэлтгэлийг хангах гэсэн ардууд алдсан нэг өдрөө нөхөх гэж явсан бн...
    202.70.37.2
    Мэдэгдсэн Хариулах
  • ьор 2018-09-24 04:46:13
    ЕБС-ын бага ангийг хүүхдийн нэгдсэн автобустай болговол хамаа алга би ажилруугаа алхах эсвэл дугуйгаараа явж болно
    103.26.194.254
    Мэдэгдсэн Хариулах