ТЕГ-ын Сөрөг тагнуулын газрын дарга асан Д.Цогтбаатарын биеийн байдал сайнгүй байгаа гэнэ
Тагнуулын ерөнхий газрын Сөрөг тагнуулын газрын дарга асан Д.Цогтбаатарыг “ХБНГУ-аас 12 сая евро залилсан, манай улсад хууль бусаар орж ирээд сураггүй болсон Герман иргэн М.Л.Клойберийг эрэн сурвалжлах, Германы талд буцаан өгөх ажиллагаа явуулаагүй” гэх үдэслэлээр Эрүүгийн хуулийн гурван зүйл ангиар эрүү үүсгэн шалгаж байгаа юм. Түүний хэрэгтэй прокурор танилцаад холбогдох залилангийн зүйл ангийг хэрэгсэхгүй болгосон.
 
Энэ талаар түүний өмгөөлөгч Т.Жадамбаа “Д.Цогтбаатарын хэргийн мөрдөн байцаалт дуусаагүй, хэрэг нь танилцуулагдаагүй байгаа. Тиймээс би хэргийн материалыг задруулахгүй. Одоохондоо хамаагүй зүйл ярьж болохгүй. Мөнгө залилсан гэх хэргийн тухайд би сайн мэдэхгүй. Аль өнгөрсөн онд уг асуудлаар шалгагдаж байсан юм билээ. Манай нөхөрлөлд өнгөрсөн оны сүүлчээр хандсан. Би залилангийн хэргийн материалыг огт хараагүй” хэмээн мэдэгдэхийн сацуу “Д.Цогтбаатарын биеийн байдал сайнгүй байгаа. Эмнэлэгт хэд хоног хэвтэн эмчлүүлж байгаад саяхан камерт шилжсэн” гэх мэдээллийг өгсөн юм.
Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.