Хэрхэн эрүүл аргаар жингээ хасах вэ

1. Өглөө босоод дөрвөн аяга ус уу

Өлөн үедээ дээрээ дөрвөн аяга ус уух нь гэдсэн дэх бохирдлыг гадагшлуулах ач тустай.Дөрвөн аяга ус уугаад 30-40 минутын дараа өглөөнийхөө цайг уугаарай. Мөн өдөртөө 2-3 литр ус уух шаардлагатай. Хамгийн хямдхан, хамгийн олдоцтой тураах эм бол ус юм

2. Алкохолноос татгалз

Согтруулах ундаа нь унжсан гэдэс үүсэх хамгийн том шалтгаан болдог. Тиймээс нарийхан гэдэстэй явахыг хүсвэл алкогольноос хол байгаарай.

3. Өлсөж болохгүй

Хүн өдөрт таван удаа хооллох ёстой байдаг. Тиймээс шим тэжээлтэй хоолыг бага багаар идэх нь зүйтэй. Хэт их өлссөнийхөө дараа хоол идэхдээ хоёр дахин илүү хоол иддэг. Мөн идсэн хоол нь шууд өөх болон биенд хуримтлагддаг учраас өөрийгөө өлсгөхгүйгээр бага багаар хооллох хэрэгтэй.

4. Цахилгаан шатнаас татгалз

Гуяараа турахыг хүссэн эмэгтэйчүүдэд хамгийн сайн дасгал болно. Учир нь алхаж явснаар гуяны өөх багасч өгзөг өргөгддөг.

5. Амттанаа өөр зүйлээр орлуул

Зайрмаг идэхийг хүсвэл тараг хөлдөөж идээрэй. Шоколад идэхийг хүсвэл зөвхөн хар шоколадыг сонгоорой. Чихэр идэхийг хүсвэл хатаасан жимс , үзэм , самар гэх мэт зүйлийг идээрэй.

6. Аз жаргалтай бай

Уур бухимдалтай байгаа хүн хэт их идэх хандлагатай байдаг. Ингэснээр унжсан гэдэг ихсэхийг анхаараарай.

7. Нарийн ногоо жимс ид

Ногоон өнгөтэй ногоонуудыг идэхийг зөвлөж байна. Орой өлсөж байвал жимс эсвэл ногооны салат хийж идвэл жин нэмэгдэхгүй. Мөн өдрийн хоолондоо ногоотой шөл идээрэй.

8. Таргалчихлаа гэж санаа зовох хэрэггүй

Шарсан төмс идчихээд , одоо би таргалах байхдаа гэж санаа зовж суух хэрэггүй. Хэт их бодох тусам улам таргалаад байгаа юм шиг санагддаг. Идэхээсээ өмнө надад хэрэгтэй зүйл мөн үү ? биш үү? гэж асуугаарай.

9. Татгалзах бүтээгдэхүүнүүд

Гаазтай ундаа, чипс, бэлэн гоймон гэх зүйлсийг идэхгүй байхад унжсан гэдэг үүсэх нь бага. Мөн цагаан гурил , хэт чихэрлэг амттан, хагас боловсруулсан бүтээгдэхүүн гэх мэт зүйлсээс татгалзаарай.

10. Хамгийн гол нь эрүүл байх

Махлаг эмэгтэйчүүд хурдан турахын тулд өөрийн биеэ хордуулж орхидог. Тиймээс өөрийн биедээ хайртай бол зөв аргаар турах нь чухал.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2018-09-24 06:30:18
    хоолоо л багасгаад өдөрт идэх хоолоо танаад л болох юман дээр бөөсөнд хтуга гэгчээр юу хуцнав.
    150.129.140.159
    Мэдэгдсэн Хариулах