Алдарт хөлбөмбөгчин Деко буюу Андерсон Луис де Соуза Монголд ирлээ
Аваргуудын лигийн хоёр удаагийн аварга тэрээр “Tiger street football”-ийн хүрээнд манай улсад ирээд байгаа юм. “Tiger street football” нь Сингапур, Камбож, Монгол гэсэн гурван улсыг дамнан зохион байгуулагдаж байгаа бөгөөд тоглолтын хуваарийн дагуу эхний тоглолт Камбожид болсон билээ. Уг тоглолтод Монголын баг дөрөв болон зургадугаар байрт шалгарчээ. Тэгвэл хоёр дахь тойргийн тоглолт нь Улаанбаатар хотноо болж байгаа юм. Харин сүүлийн шатны тоглолт нь ирэх сарын 6-нд Сингапурт болсноор 40 мянган ам.долларын эзэн баг тодорно. Декогийн хувьд тэмцээний шинэчилсэн дүрмээр хамгийн сайн тоглож буй шилдэг тоглогчийг шалгаруулах гэнэ. Уг тэмцээний үеэр шилдэг зургаан тоглогчоос бүрдсэн багийнхан Деко болон түүний найзууд болох дэлхийн хөлбөмбөгийн супер одуудтай нөхөрсөг тоглолт хийх аж.

Хоёр дахь жилдээ болж буй уг тэмцээний хүрээнд өнгөрсөн жил Фабио Каннаваро ирээд байсан юм. Хэвлэлийн хурлын үеэр Деко Монголд ирсэндээ тун их баяртай байгаагаа хэлээд манай улсад хөлбөмбөгийн спортыг илүү өндөр төвшинд хөгжүүлэхэд өөрийн зүгээс бага ч гэсэн хувь нэмэр оруулна гэдгээ дуулгав.

Тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулсаны дараа Испанийн “Барселона” клубийн хөгжөөн дэмжигчидтэй уулзсан юм.

Талын хөх чононууд

Монгол, Камбодж, Сингапур улсуудыг дамнан болж буй “Tiger street football” тэмцээний шилдэг найман багийн тоглолт өнгөрөгч баасан гарагт УДЭТ-ын гадаах талбайд боллоо. Тус тэмцээний шилдэг наймд үлдсэн манай хоёр багийн хувьд “MNS FC” баг эхэлж тоглон 10-1 хожигдсон.

Энэ тоглолт тэмцээнийг үзэж буй залууст хүнд цохилт болсон бөгөөд “олимпийн найдвар” бол­сон “Blue wolves” багийн тог­лолтыг хүлээсэн юм. Удалгүй хөгжөөн дэмжигчдийн уухайн дор талын хөх чононууд гарч ирэн Австралийн “Latin lovers” багтай хүч үзсэн юм. Тэгвэл өнгө­рөгч баасан гарагт УДЭТ-ын гадаах талбайд шилдэг найман баг тоглосон юм.

Дээрх шилдэг найман багт манай улсын “Blue wolves”, “MNS FC” гэсэн хоёр баг үлдээд буй юм. Харин бусад багуудын тухайд Австралийн “Latin lovers”, Камбожийн “Anachak baitong”, “Daniel FC”, Вьетнамын “Dat Vinh Tien FC” гэсэн багууд байгаа юм. Мөн манай улстай адил Сингапурын хоёр баг үлдсэн бөгөөд “MNA CPG”, болон “Touch N go” багууд юм.
Өглөөний сонин
М.Санчир
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.