Урсгал сөрж орж ирчихээд, олон машинд саад учруулж, бас болоогүй бусдыг элдвээр доромжилж байгаа эмэгтэйн бичлэг өнөөдөр цахим сүлжээнд тархлаа. Тэр эмэгтэйн 100 хувь буруу болохоор Замын цагдаагийн газраас хариуцлага тооцох байх.
Иймэрхүү замын хөдөлгөөний дүрэм мэддэггүй, хууль дүрэмгүй мэт аашилж авирлаж байгаа жолооч нарыг иргэд Замын цагдаад "ховлож" болно.
Учир нь ирэх аравдугаар сарын 01-нээс эхлэн иргэдийн мэдээллийн дагуу зөрчилд торгууль оноохоор болжээ.
Явган хүний зам дээр машинаа байрлуулсан, орц гарц хаасан, урсгал сөрсөн зэргээр замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн тухай иргэдийн ирүүлсэн зураг мэдээллээр тухайн жолоочид хариуцлага тооцож, торгуул оноох хууль эрхзүйн орчин бүрдсэн байна.
Тодруулбал, Замын хөдөлгөөний удирдлагын төв, тээврийн цагдаагийн газар, нийслэлийн Мэдээллийн технологийн газартай хамтран иргэдийн мэдээллийг хүлээн авах програм хангамжийг хийж дуусчээ. Иргэд өөрийн гар утсаар мэдээллийг баталгаажуулж, сервер рүү илгээснээр дүрэм зөрчсөн жолоочид хариуцлага тооцох нөхцөл бүрдэх аж.
О.Сайхан
Оллоо.mn