Хуурамч бичиг баримт бүрдүүлсэн мэргэжилтнийг шалгаж дуусчээ
Зам тээврийн хөгжлийн яамны Тээврийн ухаалаг, систем, өгөгдлийн сан хариуцсан мэргэжилтэн эрх мэдлээ хэтрүүлсэн хэргийг АТГ-аас шалгаж дуусчээ.

Тэрбээр эрх мэдлээ урвуулж өнгөрсөн оны 7-12 дугаар сарын хооронд төв сервертээ нэвтэрч, Тавантолгойн нүүрсийг зөөдөг хятад компаниудын машинд дугаар олгохоор хуурамч материал бүрдүүлж байсан хэрэгт холбогдсон юм.

Ингэхдээ АТҮТ-д ажиллаж байгаад өөр ажилд шилжсэн хүмүүсийн нэрээр нэвтэрч, Авто тээврийн хэрэгслийн бүртгэлийн системд худал мэдээлэл оруулах, зарим мэдээллийг устгаж, өөрчилсөн, хуурамч бүхий бичиг баримт үйлдсэн нь тогтоогджээ.

Хэргийг шалгаж дуусаад прокурорын байгууллагаас хянаад харьяа дүүргийн шүүхэд шилжүүлэхэд бэлэн болжээ.

О.Сайхан
Оллоо.mn 
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • хуульч 2018-09-25 05:15:34
    энэ хэрэг "АВИЛГАЛ "гэхээсээ төрийн албаны тогтолцооны эсрэг ТӨРИЙН ДАРХЛААГ УСТГАЖ байгаа болохоор ЯЛ ШИЙТГЭЛ НЬ ХАТУУ байх учиртай ???
    202.9.43.92
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-09-25 04:25:33
    Цүнх баригчдын балаг үргэлжилсээр л
    103.9.88.162
    Мэдэгдсэн Хариулах