Чөлөөтийнхөн  ДАШТ-д оролцохоор Ташкентыг зорино
Чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах насанд хүрэгчдийн эрэгтэй 44 дэх, эмэгтэй 25 дахь удаагийн тэмцээн энэ сарын 8-14-ний өдрүүдэд Узбек Улсын нийслэл Ташкент хотын “Gymnastics Palace” спортын цогцолборт болно. Энэхүү тэмцээнд оролцох манай баг тамирчид өнөөдөр эх орноосоо мордоно.

Баг тамирчдыг МЧБХ-ы тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Сумьяабазар ахлан оролцохоор болсон. Тэмцээний 61 кг-д ОУХМ Э.Ням-Очир, 65 кг-д МУГТ Г.Мандахнаран, 70 кг-д ОУХМ Б.Анхбаяр нар хүч сорино. Мөн  74 кг-ын жингийн ангилалд ОУХМ П.Өнөрбат, 86 кг-ын жинд ОУХМ О.Үйтүмэн, 96 кг-д ОУХМ Д.Хүдэрбулга, олон улсын хэмжээний мастер, 125 кг-ын жинд ОУХМ Ж.Чулуунбат нар барилдана. Эрэгтэй багийн дасгалжуулагчаар МУГТ Ц.Цогтбаяр Б.Баяраа, МУГТ О.Пүрэвбаатар, Л.Энхбаяр нар оролцоно.

Харин эмэгтэй багийг МЧБХ-ны дэд ерөнхийлөгч Х.Бат-Эрдэнэ ахалж оролцохоор болжээ. Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жингийн ангилалд ОУХМ Э.Нарангэрэл, 51 кг-д Э.Сумьяа, 55 кг-д ОУХМ А.Батцэцэг, 58 кг-д МУГТ Т.Мөнхтуяа, 60 кг-д ОУХМ С.Цэрэнчимэд нар хурд хүч, уран мэхээ уралдуулахаар болжээ. Түүнчлэн 63 кг-д МУГТ С.Батцэцэг, 69 кг-ын жинд ОУХМ Б.Одончимэг, 75 кг-д  МУГТ О.Бурмаа нар хүч үзнэ. Эмэгтэй үндэсний  шигшээ багийн дасгалжуулагч Б.Батбаяр, З.Дүвчин, Т.Сүхбаатар нар дасгалжуулах юм.

Тэмцээнд шүүгчээр олимпийн зэрэглэлийн шүүгч Б.Төмөрбаатар, Олон улсын нэгдүгээр зэрэглэлийн шүүгч Л.Болормаа, Х.Ганболд нар оролцох юм байна. Мөн Спортын бэлтгэлийн төвийн Спортын анагаах ухааны албаны дарга, Гавьяат эмч Ч.Насанбат, Спортын бэлтгэлийн төвийн Спортын анагаах ухааны албаны илээч эмч М.Саранцацрал нар тамирчидын хамт Ташкентыг зорих юм байна.

Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.