Түрээсийн орон сууцны барилгын ажил 80 гаруй хувьтай явна
Засгийн газрын тогтоолоор ТОСК-иос хэрэгжүүлж байгаа “Буянт ухаа-II” хорооллын хоёрдугаар ээлж буюу 972 айлын орон сууц 2018 оны арваннэгдүгээр сард ашиглалтад орох ёстой. Гэвч барилгын явц өнөөдрийн байдлаар 80 хувьтай явж байгаа аж.

Салбар яамнаас уг сууцыг түрээсийн хэлбэрээр ашиглуулахаар төлөвлөж байсан ч Засгийн газар эцэслэн шийдээгүй байгаа аж.  Учир нь "Буянт ухаа-II" хорооллоос гадна Орхон, Хөвсгөл, Дундговь, Говь-Алтай аймгийг хамарсан 1562 айлын орон сууцыг Хөгжлийн банкны санхүүжилтээр барьж байгаа юм. Эдгээр орон сууцны барилгын ажил дуусахаар Засгийн газар түрээсийн орон сууцны санд авах эсэхийг эцэслэн шийдвэрлэхээр болжээ.

Одоогоор Түрээсийн орон сууц хөтөлбөрт хамрагдах иргэдийг бүртгэж эхлээгүй байгаа юм байна. Байр ашиглалтад орох Засгийн газар орон сууцны санд авах эсэхийг эцэслэн шийдсэний дараа иргэдийн хүсэлтийг цахимаар бүртгэх юм байна.

Түрээсийн орон сууц хөтөлбөрийн дагуу нийслэлд байгаа орон сууц нэг ам метр нь 6500 төгрөг, хөдөө орон нутагт 4000 төгрөг байхаар тогтоосон байдаг. Түрээсийн орон сууц хөтөлбөр өөрчлөгдөөгүй тохиолдолд үнэ өөрчлөгдөхгүй.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Цэрэнханд 2019-05-21 13:22:57
    Бүртгэл хэзээнээс эхлэх вэ мэдээлэл өгөөч.
    150.129.141.236
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-11-23 03:37:45
    2 жилийн өмнө өгсөн хамрагдана биз дээ.
    202.9.41.28
    Мэдэгдсэн Хариулах
  • Ганаа 2018-10-22 08:26:10
    Сайн бн уу бүртгэл хэднээс хэдэн хүртэл явагдах юм бэ тодорхой мэдээлэл өгөөч утасруу нь залгахаар авахгүй юм чимээгүй байж бгаад бүртгээд юм биш биз
    66.181.160.9
    Мэдэгдсэн Хариулах