900 сая төгрөг гаргаж чадахгүй байгаа  “Моннис” групп энэ жил байраа ашиглалтад оруулахгүй бололтой
Дахин төлөвлөлт нэрийдлээр газрыг нь дээрэмдэж авсан “Моннис” группийн  “Моннис Урбан Девелопмент” ХХК өнөөдрийг хүртэл ганц блокон байр ашиглалтад оруулж чадахгүй, иргэдийг хулхидсаар байна.

2013 онд гэр хорооллын дахин төлөвлөлт эрчимжсэн үе байлаа.  “Моннис Урбан Девелопмент” дахин төлөвлөлт хийх компанийн нэгээр шалгарч, 2013 оны зургадугаар сараас дээрх 14 дүгээр хорооны 150 гаруй айлыг орох оронгүй болгож хохироосон юм.

Тухайн үед их сайхан төсөл боловсруулж гэрээ хийсэн байдаг бөгөөд төслийн хүрээнд  2600 айлын орон сууц, 600 хүүхдийн цэцэрлэг, 7000 ам.метр  худалдаа үйлчилгээний төв, 5200 ам.метр талбай бүхий оффис барихаар төлөвлөсөн юм билээ. Ийм мэдээлэл “Моннис” группын албан ёсны цахим хуудаст ч байгаа.  Гэвч өнөөдрийг хүртэл хэрэгжээгүй байна.

Шинэ байраа энэ оны зургадугаар сардаа багтааж байранд нь оруулна аа гэж худлаа хэлсэн. Наймдугаар сард байрны түлхүүрүүдийг чинь гардуулж өгнө өө гэж бас дахин худлаа хэлсэн.

Одоо бүр ирэх арваннэгдүгээр сар гэхэд байранд чинь оруулна гэж худлаа хэлж, хугацаагаа хойш нь татжээ.

Таван жил түрээсийн байраар амьдарсан “тарчиг” иргэд сүүлдээ бүр цөхөрч, тэмцэл жагсаал цуглаан хийгээд ч амжилт эс олов. Төв оффисынх нь гадаа жагсав. Дарга нь хүлээж авахгүй, зугтсаар байв. Ичдэггүй нүүр, эмзэглэдэггүй сэтгэлтэйдээ ийм олон хүний орон гэр, өмч газраар нь тоглож, доромжилж байгаа  юм.

Хоёр блокон 10 хэдэн давхар барилга барьчихаад нэгийг нь ашиглалтад оруулж чадахгүй, санхүү мөнгөний гачигдалд орсон гэх тайлбар хийж байгаа толгой баяндаа ордог том групп байдаг юм байна.

Нэг байраа ашиглалтад оруулахад 900  сая төгрөг шаардлагатай байгаа гэж Б.Уранбат дарга нь хэлсэн удаатай. Тэр мөнгөө бартераар буюу Японоос оруулж ирж зарж худалдаадаг машинаараа олох юм гэнэ лээ. Томоохон барилгын компаниудад машинаа “шахаж” зарж мөнгө олж барилгын ажлаа дуусгана гэж үлгэрийн юм ярьсаар. Үүнд нь ард иргэд итгэсээр өдийтэй золгов.

Өнгөрсөн сарын сүүлчээр нэг хэсэг хүчтэй тэмцэж, эсэргүүцэл илэрхийлсэн иргэд тэмцлээ түр зуур зогсоосон байгаа юм. Тэд асуудлыг жаахан харж азная. Хүйтрэхээс өмнө байранд оруулчих байх гэж найдсаар.

Гэтэл есдүгээр сар гараад бас л таг чиг байна гэв. Иргэдийн төлөөлөлөөс байр асууж тодруулахад “Чимээ л алга. Бас л худлаа хэлээд байх шигээ. Хэрэгтэй гэсэн бараа бүтээгдэхүүнээ татаж байгаа. Барилгын ажил үргэлжилж байгаа гэхээс өөр зүйл хэлэхгүй байна. Аягүй бол энэ өвөл дахиад худлаа болох байх. Яанаа. Хэцүү юмаа. Хэдхэн хоногийн дараа аравдугаар сар гарлаа. Тэгээд хүйтэн сэрүү орчихно” гэв.

Магадгүй энэ жил дахиад худал үг, үйлдлээр аргацааж өнгөрөөх вий. Олон жил түрээсийн орон сууц, ах дүүгээрээ явсан айлууд орон гэр тарж, гэр бүл ч салж гүйцлээ гэж үглэж байна.

Ингэж л олон хүний эрх ашгийг зөрчиж, амьдрах орчныг нь бусниулж, амьдралаар нь тоглосон “Моннис” группийн ерөнхийлөгч Г.Чулуунбаатар юу бодож байна вэ.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2018-09-26 14:38:56
    Luivarchin company
    66.181.187.224
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2018-09-26 12:46:20
    Үхсэн баасны толгой баян Бөөн өр шир бас Тендер булаагчид! Чадахгүй байж барилга барина ч гэх шиг Машинаа зараад сууж байхгүй
    203.91.115.37
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-09-26 04:16:39
    наадуул чинь уулаасаа төрийнхөнтэй хуйвалдсан луйварчид шүү дээ
    122.201.21.140
    Мэдэгдсэн Хариулах
  • Мягмардорж 2018-09-26 03:26:18
    Ямар ажил дутуу байна, тэр ажлыг нь иргэд өөрсдөө хийгээд оръё гээд, санал тавих хэрэгтэй.
    64.119.22.33
    Мэдэгдсэн Хариулах
  • Bar.  2018-09-26 01:58:46
    Aimaar Grupp bnadaa! Iim baishing zakhiin khyykhed zeel avad bariad zarchikhdsgshdee??
    64.119.23.119
    Мэдэгдсэн Хариулах