ВИДЕО: Л.Отгонбаатар дэлхийн аваргыг ялж, хүрэл медаль хүртэв
Азербайжан улсын Баку хотод болж буй жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн -100 кг-ийн жинд ОУХМ Л.Отгонбаатар хүрэл медалийн эзэн болов. Ингэснээр Монголын баг тамирчид ДАШТ-ээс хоёр дахь хүрэл медалиа хүртэж байна.



Л.Отгонбаатар Бакугийн дэвжээнд  АНУ-ын Л.А Смит, Чилийн Томас Бричено, Латвийн Жевгенис Бородавко, Португалийн Хорхе Фонсекаг тус тус ялж шөвгийн дөрөвт  шалгарсан. Хагас шигшээд олимпийн мөнгө, ДАШТ-ий мөнгөн медальт Гүржийн Варлам Лепартелианид вазари үнэлгээгээр ялагдсанаар хүрэл медалийн төлөө барилдахаар болсон юм.

Ингээд хүрэл медалийн төлөө дэлхийн аварга Японы Аарон Вольфтой барилдаж, цэвэр ялснаар дэлхийд нэрээ данслууллаа.



Дашрамд сонирхуулахад, уг барилдааныг Азербайжан Улсад ажлын айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үзэж сонирхсон байна.





Б.ОД
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Otgonbaatar (Baatar)beh!!!! 2018-09-27 08:58:08
    Lhagbasyren bol agyy beh?...
  • Amar 2018-09-26 03:59:43
    За олимпын өмнө дасгалжуулагчдаа солих хэрэгтэй гэдгийг харууллаа.
  • ШҮҮМЖ 2018-09-26 03:37:08
    МЭДЭЭ ОРУУЛЖ БАЙГАА МАНГАР СЭТГҮҮЛЧ МӨН ЮМ БОЛ ЗӨВ МЭДЭЭЛЭЛ ОРУУЛ. ДЭЛХИЙ ОЛИМПООС АЛТ АВЧ ҮЗЭЭГҮЙ ДАНДАА МӨНГӨ АВДАГ БОЛОХООР НЬ " МӨНГӨН " ГЭДЭГ ГУНШИНТАЙ Х...
  • зочин 2018-09-26 03:32:52
    алтны телее барилдах ч боломж байсан дэлхийн аварга япон бехийг цэвэр тавина гэдэг амжилт шуу баяр хургэе одоо залгамж халаа дотоодын ерселдеен чухал бна
  • зочин 2018-09-26 03:07:48
    Ene delhiin avargaar chanariin huvid hamgiin sain barildsan odoogoog Otgoo l baina. Mundag basian bayar hurgie!
  • Zochin 2018-09-26 02:56:29
    Sain barildsan shuu
  • Zochin 2018-09-26 02:39:59
    Otgonbaatar -100d biye arai l jijigdeed bga yum shigee.-90 barildsan bol iluu bx bsan bolvuu?
  • ene 2018-09-26 02:27:05
    Manai Tsagaanaa l white shido l geed orilj bgaa ni sonsogdoj bsan