Эрүүл мэндэд тустай амттангууд
1. Хар шоколад

Шоколад идмээр санагдвал хар шоколадыг идээрэй. Энэ төрлийн шоколад нь өөх тос, элсэн чихэр багатай байдаг бөгөөд магни, кальци, төмөр, уураг, амин дэм хангалттай их бий.

2. Зефир

Ямар ч тос агуулаагүй алимны нухашаар хийдэг. Үүний ачаар зефир нь таны бие галбирт сөрөг нөлөө авчрахгүй амттаны тоонд багтана.

3. Мармелад

Мармеладыг биед тустай амттан хэмээн нэрлэж болно. Учир нь мармеладанд пектин хэмээх бодис байдаг бөгөөд энэ нь холестирины түвшинг буулгаж, ходоод гэдэсний үйл ажиллагааг сайжруулна.

4. Зөгийн бал

Зөгийн балыг олон зууны турш төрөл бүрийн өвчнийг анагаах зорилгоор хэрэглэж байсан. Учир нь зөгийн баланд хоногийн хэрэгцээний марганц, төмөр, магни, амин дэм, эрдэс, амин хүчлүүд байдаг.

5. Халва

Халва нь залуужуулах үйлчилгээтэй бөгөөд А, Е, В бүлгийн амин дэмүүдийг агуулсан байдаг.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.