2020 он гэхэд нийслэлчүүд цэвэр усны хомсдолд орох аюул нүүрлэжээ
Ус чандмань эрдэнэ. Ус, агааргүй бол хүн, амьтан амьдрах нөхцөл боломжгүй болно гэж ярьдаг хэрнээ өнөөдөр усны хэрэглээ, усны нөөц хэр байгаа талаар хүн бүр мэдэхгүй байгаа нь харамсалтай.

Өнгөрсөн 2011 онд гаргасан судалгаагаар бол Нийслэлчүүд цэвэр усны хомсдолд орно гэсэн судалгааг усны мэргэжилтнүүд гаргасан байгаа юм.

Түүнээс гадна сүүлийн үед чанарын шаардлага хангахгүй зэвтэй бохир усыг ахуйн хэрэглээндээ хэрэглэж байгаа талаар байнга шүүмжилдэг болсон. Бүр зэвтэй усаар нүүрээ угааснаас болж нүдэнд нь зэвний хэлтэрхий орж нүд нь өвчилсөн талаарх мэдээлэл ч гарч байв. Түүнээс гадна эрүүл ахуйн шаардлага хангаагүй ус халдварт өвчин үүсгэн эрүүл мэндэд аюул заналхийлдаг байна.

Тиймээс өнөөдөр нийслэлийн ундны усны талаарх дэлгэрэнгүй хэлэлцүүлэгийг МХЕГ-аас хийхээр болжээ. Тодруулбал, нийслэлийн хүн амын ундны усны чанар, ундны усны нөөц болон аюулгүй байдлын талаар салбар дундын хэлэлцүүлэгийг хийнэ.

Жил бүрийн гуравдугаар сарын 22-нд дэлхий нийтээр “Усны өдрийг” тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ тэмдэглэлт өдрийн гол зорилго нь усаа хэмнэх, зөв зүйтэй ухаалгаар ашиглах. Монгол Улс усны нөөцийн хомсдолд орж байгаагаас гадна, бид өөрсдөө маш үрэлгэн хандаж байна. 

Монголын гадаргын усны 80 хувь нь гадагшаа урсаад гарчихдаг. Гадаргын цэвэр усны нөөцийн 90 хувь нь Хөвсгөл нуур. Говийн бүс гадаргын усны нөөцгүй. Гэтэл усны гол хэрэглэгч болох уул уурхайн томоохон үйлдвэрүүд говийн бүсэд ихэнх нь хамаардаг бөгөөд гүний цэнгэг усыг хайр найргүй хэрэглэж байгаа юм. 

Засгийн газраас 2004 онд “Усны шинэтгэл-XXI” хөтөлбөрийг баталсан. Энэ хөтөлбөрөөр газрын доорх болон гадаргын усны нөөцийн хэрэглээний харьцааг 2010 онд 65:35, 2015 онд 55:45, 2025 онд 50:50 болгон тэнцвэржүүлэх зорилт тавьсан юм. Зорилт тавих үед дээрх харьцаа 80:20 байсан бол өнөөдөр газрын доорх болон гадаргын усны хэрэглээний харьцаа эсрэгээрээ 90:10 болсон. Өөрөөр хэлбэл бид гүний цэвэр усаа хайр гамгүй, уул уурхайд хэрэглэж, цэнгэг усны нөөцөө багасгасаар байгаа юм.

Усны хэрэглээний талаар явуулсан судалгааны дүнгээс үзэхэд хот суурин газарт орон сууцанд оршин суугчдын хоногийн дундаж хэрэглээ 230-350 литр, гэр хороололд оршин суугчид болон малчдынх дундажаар 5-10 литр ус хэрэглэдэг байх нь.

Суултуураасаа цэвэр ус урсгадаг, машинаа цэвэр усаар угаадаг одоогийн нөхцөл байдал хэвээр үргэлжилбэл 2 гаруй сая иргэн оршин суугаа Улаанбаатар хот 2020 оноос усны хомсдолд орох аюултай байгаа талаар мэргэжилтнүүд онцолж байгаа юм.

Гэхдээ иргэдийн усны хэрэглээ гэхээсээ илүүтэй үйлдвэрлэлийн усны хэрэглээнд бид анхаарлаа хандуулах учиртай. Өдгөө улс даяар хэрэглэж байгаа нийт усны хэрэглээний 10 орчим хувийг иргэд хэрэглэж, 90 орчим хувийг үйлдвэрлэлд урсгаж байна. Тухайлбал, арьс ширний үйлдвэр, цахилгаан станцын хөргүүрийн систем, бүх төрлийн үйлдвэрлэл эрхлэгчид гэх мэт. Цаашлаад уул уурхайн ус ашиглалт усны хамгийн том дайсан болж байгаа юм.

Тиймээс усны зөв зохистой хэрэглээ болон цэвэр усаа хэмнэх, гамнах нь иргэн хүнээс эхлээд цаашлаад үйлдвэрлэл явуулж байгаа уул уурхайн томоохон салбаруудад ихээнхэн хамааралтай гэдгийг ойлгох хэрэгтэй болов уу. Уух усгүй, амьсгалах агааргүй болчихвол хүн амьдрах боломж бий юу гэдгийг өөрөөсөө нэг асууж, бодож үзээрэй.

О.Сайхан
Оллоо.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2018-09-28 06:19:50
    tegeed yamar shiidel bgaa um. shiidel yariach. asuudal bgaag bugd l medej bgaa shd. 00 us mashin ugaalgad saaral us heregleh standartaa batlaach.
  • Us 2018-09-27 23:47:09
    Tsever usaar 3 ba 4-r stańsiin motoroo hurgudug iim teneg technologtoi uls manaihaas uur bna uu, heden zuun says sho meter usaar shuu dee
  • Зочин 2018-09-27 08:23:32
    мянганы сорилын сангийн 350 сая долларын буцалтгүй тусламжаар УБ хот усны гачигдалгүй болох юм гээ биздээ ?
  • zochin 2018-09-27 06:10:13
    Zov asasuudal hondsond talarhaj bn. Dahin dahin hondoj sanuulah heregtei. Saaral us ashigladag boloh yum gesen. Tegvel gaigui boloh baih. Gehdee tor zasag togtv...
  • ? 2018-09-27 03:52:39
    "2 гаруй сая" гэж бичдэг юм уу???